Ч.ЗОТОЛ

 Завхан аймгийн  МАН-ын гишүүн Э.Гүндсамбуу нарын долоон хүн  МАХН-ын гишүүнчлэлээ сэргээж, намын батлахаа гардаж авчээ.

Тэд улс төрийн энэхүү сонголтоо, “МАН-ын бодлого шийдвэр ард түмэнд хүрэхээ байж, хөрснөөс тасарсан. Намаа шүүмжилж үг хэлсэн нэг нь гадуурхагдаж хүний тооноос хасагддаг болсон. Тэр бүү хэл морь, нохой мэт зүтгэсэн гишүүдээ зүгээр л ор тас мартчихдаг байдал гарсан. Тийм  учраас энэхүү сонголтыг удаан бодсоны эцэст хийж байна” гэж тайлбарласан байна.

Э.Гүндсамбуу   2008-2011 онд  Завхан аймгаас УИХ-д сонгогдсон Д.Оюунхорол  гишүүний орон нутаг дахь бие төлөөлөгчөөр ажиллаж байжээ.

11-30-9a2

Эх сурвалж: Polit.mn