Б.УРАН, Ч.ОТГОНСҮРЭН

Нийслэлд ганцхан байдаг амьтны хүрээлэн газаргүй болох гэж байгаа талаар саяхан хүрээлэнгийн удирдлагууд хэвлэлийнхэнд хандаж байв. Бид улсдаа ганцад тоо­цогдох амьтны хүрээ­лэнгийн талаар сурвалжлахаар Зай­санг зорилоо. Бурхан баг­шийн цэцэрлэгт хүрээлэн дотор орших мини амьтны хүрээлэнг иргэд андахгүй боловч томчуудын нү­дэнд тоогдохооргүй газар бий. Тус хүрээлэн үйл ажил­лагаагаа явуулж эх­лээд өдгөө гурав дахь жил­тэйгээ золгож байна. Тал­бай жижиг ч амьтад хара­хаар ирэх багачуудын хөл тасардаггүй юм би­лээ. Бяцхан хүүхдүүд тө­дийгүй ахмад настай хүмүүс хүртэл эндхийн үйлч­лүүлэгч юм байна.       Биднийг очиход ч хөл хө­дөлгөөн ихтэй байсныг хэлэх хэрэгтэй. Одоогоор хү­рээлэнд 40 гаруй төр­лийн 100 гаруй амьтан бай­на. Туулай, мэлхий, муур гээд бидний өдөр тут­мын амьдралдаа харж дас­сан амьтдаас гадна тэр­бүрчлэн олж хараад бай­даггүй хэрэм, гүрвэл, могой, орог зусаг, чоно, үнэг байлаа. Түүнчлэн ма­­най оронд ховорт тоо­цог­дох сиамын матар, өр­гөст гүрвэл, цаа буга, алаг даага зэрэг амьтан бай­­сан юм. Тоглоом хөөж, дугуй торон дотроо үр­гэлж гүйх орог зусаг хүүх­дүүдийн сонирхлыг ихэд татаж байлаа. Энэ амьтны хүрээлэнд өөр­төө хэтэрхий томдсон то­рон дотор ганцаараа са­мар цөмөх хэрэм бий. Гуравхан сартай гэхэд бүр­­гэд шиг том сар шувуу байна. Энэхүү хүрээлэнд ирээд гэр бүлтэй болсон амь­тад ч бий гэнэ. Зур­гаан бэлтрэгээ саяхан тө­рүүл­сэн эх чоно эцэг чонын хамтаар амгалан хэв­тэж байв. Халуун орны гэгддэг матрын зулзагыг хажуунаас харах бас л сонин. Монголд байдаг аалз­нуудаас хамгийн хор­той нь гэгддэг асар том аалзыг ч харж болох юм билээ. Энэ мэтчилэн хүү­хэд, залуучуудын со­нирх­лыг татсан олон амь­тан энд хэдийнэ  нэ­гэн гэр бүл болжээ. Энд байгаа амьтдын эрх зөр­чигддөг эсэх та­лаар маргаантай бай­даг. Гэвч бидний ажиг­ласнаар давчуухан зай талбайг нь томосгоод тохь тухыг нь бүрдүүлж чад­вал цаашид амьтны томоохон хүрээлэн болгон хөгжүүлэх боломж байх шиг. Хүрээлэнгийн за­хи­рал Л.Сайнбатаас зарим зүйлийг тодруулсан юм.

 

Л.Сайнбат: АМЬТНЫ ХҮРЭЭЛЭНТЭЙ БОЛОХ ЦАГ БОЛСОН

                                                           

-Танай хүрээлэнг газ­рын асуудлаас болоод хаах гэж байгаа гэсэн. Юу болс­ныг тайлбарлахгүй юу?

-Энэ газар нь Аялал жуулчлалын үндэсний төвийн эзэмшилд байдаг. Бидэнтэй гэрээ хийгээд ажил­лаж байсан юм. Гэ­рээнд зааснаар энэ газрыг хоёр сараар ашиглах эрх­тэй гэж заасан боловч хоёр талаас татгалзах зүйл­гүй бол сунгах бо­ломж­той гэсэн байгаа. Гэ­тэл гэнэт л хамтарч ажил­лахаа болилоо гэсэн хариуг өгсөн. Өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш хоёр ч удаа нүүхийг шаард­сан албан бичиг ирээд байна. 

-Гэрээнд зааснаар аль нэг тал нь татгалзсан ха­риуг өгвөл гэрээг цуцлах боломжтой гэсэн байна. Нөгөө тал энэ эрхээ эдлээд цуц­алъя гэсэн байхад газ­раа чөлөөлж өгөх нь хууль ёсны юм биш үү?                                                                                                                     

-Тийм л дээ. Гэхдээ бид нүүх болоход газар байх­гүй болчихоод байна. Чоно маань төрөх дөх­чих­сөн болохоор шууд нүүхэд хэцүү байгаагаагаа илэр­хийлсээр ирсэн.  Энэ  үндэслэлээр одоог хүр­тэл ажилласаар байна. Нүү­гээд очих газартай бо­лох талаар Байгаль ор­чин ногоон хөгжлийн яам, Соёл спорт аялал жуулч­лалын яам, мөн хо­тын захирагчид хандсан байгаа. Одоогоор хариу га­раагүй байна. Холбогдох байгууллагууд газрын асууд­лыг шийдээд өгвөл эндээс нүүх боломжтой.

-Яг ямар үндэслэлээр нүүхийг шаардсан албан тоот ирүүлэх болов? 

-Манайх 200м.кв тал­бай түрээслэдэг юм. Миний судалснаар энэ га­зар барилга барих гэж байгаа юм билээ.

-Газрын асуудал нааш­тайгаар шийдэгдвэл илүү том хүрээлэн байгуулах боломжтой юу?

-Боломжтой. Жи­шээл­бэл, цацагт хяруул гэдэг энэ амьтан хосоороо байх ёстой. Гэтэл талбай жи­жиг учраас одоогоор нэ­гийг л авчирсан бай­гаа. Зөвхөн хүүхэд за­луус төдийгүй настай хү­мүүс хүртэл маш их ир­дэг. Амьтны хүрээлэн то­моор байгуулчихвал зөв­хөн хараад өнгөрөх биш амьтдыг хайрлах, өс­гөж хүмүүжүүлэх тал дээр тодорхой хэмжээний мэд­лэгийг бид өгдөг. Уг нь манай улс  амьтны хү­рээ­лэнтэй болох цаг нь бол­сон.

-Зарим хэвлэл мэдээл­лийн хэрэгслээр танай газ­­рыг амьтны эрх зөрчиж бай­на гэж мэдээлж байгаа?

-Бид эдгээр амьтдыг яр­галж, хүчээр хорьж барь­сан юм байхгүй. Хүнийг ингэж гүтгэж болохгүй гэж бодож байна. Зарим нийтлэлийн дагуу манайд хоёр удаа мэргэжлийн хяналтын шалгалт ирсэн. Үнэн зөвөөр нь шалгаад дүгнэлтээ гаргаад явсан.

-Амьтдын амьдрах орчин нөхцөл, хоол ундны та­лаар хэр анхаарч байна вэ?

-Бороотой өдрүүдэд зутрах явдал гарна. Боломжоороо л хучаад, дааруулахгүй байлгадаг. Хоолны хувьд махаар хооллодог амьтдад өглөө бүр шинэ цувдай авч өгдөг. Матар загас иднэ. Нэг загас гэхэд л 2000 төг­рөг. Санхүүгийн тал дээр хүрэлцэхгүй тал байдаг ч бидэнд хам­гийн чухал нь газ­рын асуудал байна.