1867 оны энэ өдөр Альфред Нобель Динамитийн патентийг эзэмшив.

1933 оны энэ өдөр ЗХУ шингэн хийн хөдөлгүүрт пуужинг анх удаа хөөргөлөө.

1943 оны энэ өдөр Босни, Герцеговины улсууд анх удаа үндэсний баяраа тэмдэглэв.

1956 оны энэ өдөр Ленинград хотын анагаах ухааны туршилтын институт гахайн хавдрын эсрэг вакциныг гаргаж авчээ.

1975 оны энэ өдөр Суринам улс тусгаар тогтнолоо зарлан тунхаглав.

1963 оны энэ өдөр АНУ-ын ерөнхийлөгч Жон Кеннедийг бусдад хорлогдон амь насаа алдсанаас хойш гурав хоногийн дараа түүнийг Арлингтоны оршуулгын газарт хүндэтгэлтэйгээр оршуулжээ.

Энэ өдөр төрсөн алдартанууд

1560 оны энэ өдөр Испанийн жүжгийн зохиолч Лопе Дэ Вега мэндэлжээ.

1820 оны энэ өдөр Оросын зохиолч Михайл Михайлович Достоевский төржээ.

1844 оны энэ өдөр Германы инженер, автомашин зохион бүтээгч Карл бенц мэндэлжээ.

1881 оны энэ өдөр ХХIII Пап лам Жон мэндэлжээ.

1891 оны энэ өдөр Мэргэжлийн сумо бөхийн 26 дэхь аварга Онишики Уитиро төрсөн.   Тэрээр Ёкозуна цолыг 25 насандаа авч байжээ.

Эх сурвалж:www.zms.mn

 

Дэлгэрэнгүй мэдээллийг “UB лавлах 1617”-с авна уу.