1642 оны энэ өдөр Голландын далайд аялагч А.Тасман, Тасман арлыг нээжээ.

1861 оны энэ өдөр Оросд яамдуудын зөвлөл байгуулагджээ.

1874  оны энэ өдөр Америкийн Фермер Жозеф Глидден өргөст утсаа патентлуулжээ.

1974 оны энэ өдөр БНМАУ-ын хүндэт иргэн цолыг бий болгожээ. Л.И.Брежневт анх удаа уг цолыг олгов.

1991 оны энэ өдөр “Queen” хамтлагийн дуучин, поп од Фредди Меркури ДОХ өвчний улмаас нас барсан байна.

1995 оны энэ өдөр Ирландад бүх нийтийн санал хураалт болж Ромын католик сүм хийдийн хуулинд өөрчлөлт оруулснаар гэр бүл салахыг зөвшөөрдөггүй байсан 70 жилийн хоригийг цуцалжээ.

1998 оны энэ өдөр Ливан улсад 15 жил үргэлжилсэн иргэний дайн дууссанаас хойш сонгогдсон тус улсын анхны ерөнхийлөгч Эмиль Лахуд тангараг өргөжээ.

Энэ өдөр төрсөн алдартанууд

1729 оны энэ өдөр Оросын цэргийн нэрт жанжин А.В.Суворов мэндэлжээ.

1978 оны энэ өдөр жүжигчин Кэтрин Хейгл төрсөн байна.

1784 оны энэ өдөр АНУ-ын 12 дахь ерөнхийлөгч Зейчейри Таелор мэндэлжээ.