Г.ЧАМИНЦЭЦЭГ

“Би бол Монголд төрсөн Монгол реппер” хэмээх дуугаар нь хэдийнэ мэдэх болсон  дуучин Gee инээдмийн кинонд тоглохоор болсон байна. “Ээжийн дайсан”, “Шарталт” зэрэг инээдмийн кинонуудаараа үзэгчдэдээ бэлэг бариад удаагүй байгаа “Милл” кино компани гурав дахь уран бүтээлийн ажилдаа оржээ. Киноны төрлийн хувьд инээдмийн, уянгын хосолсон байх юм. Зохиолыг “Милл” кино компанийн найруулагч Д.Мөнхбат бичжээ. Одоогоор шинэхэн уран бүтээлийнхээ дүрүүдийг нууцалж байгаа ч саяхан болсон хурлаар О.Долгор, С.Батзориг болон “Мөрөөдлийн театр” продакшны жүжигчин Б.Баттөмөр нарыг тоглуулахаар тогтсон гэнэ.