1807 оны энэ өдөр Наполеон Испанид болсон тулааныг биечлэн удирдсан гэж түүхэнд тэмдэглэгджээ.
1934 оны арваннэгдүгээр сарын 5-д тэр үеийн нэршлээр бол Ленинград /Санкт-Петербург/ хотын “Титан” кино театрт ах дүү Васильевын “Чапаев” кино анх дэлгэцнээ гарчээ. Улаан цэргийн жанжин Чапаевын тухай энэ кино Зөвлөлтийн үеийн шилдэг бүтээлийн нэгд тооцогддог бөгөөд 1935 онд болсон Москвагийн кино наадмаас тэргүүн шагнал авч байсан аж. Чапаевын дүрийг Зөвлөлтийн нэрт жүжигчин Борис Бабочкин бүтээсэн байна.