Ц.БАЯР

“Halloween” буюу сүнсний баярыг монголчууд тэр бүр тэмдэглэдэггүй. Зурагт, ном зохиол арван жил, их дээд сургуулийн англи хэлний хичээлээс ойлголттой болдог байсан бол сүүлийн үед хүүхэд залуусын дунд өргөн цар хүрээнд тэмдэглэх болжээ. Энэхүү баярын үүсэл гарал нь 2000 гаруй жилийн өмнөөс эхтэй бөгөөд эртний Кельтүүдийн  үеийн “Samhain” гэх зан үйлтэй холбоотой аж. Тэд өвөл эхлэхийн өмнө элдэв муу ёрны сүнс  буг чөтгөрүүд гарч ирдэг гэж итгэн, тэнүүлч сүнснүүдийг зайлуулахын тулд арван хоёрдугаар сарын 30,31- нд галын наадам хийж, элдэв баг зүүсгэл өмсөж “Samhain” гэх ёслол үйлддэг байжээ. Улмаар  V- XI  дүгээр зууны үеэс ард нийтийн дунд өргөн дэлгэрч, баяр ёслолын хэмжээнд тэмдэглэх болжээ. “ Halloween” гэдэг нь “ All Hallows Even” гэсэн үгнээс гаралтай, бүгд тэгш тэнцүү тахиж шүтэх ёслол гэсэн утгатай. Зарим улс оронд энэ өдрийг тахилгын өдөр гэж тэмдэглэх нь бий. Барууны ихэнх оронд энэ баярыг тэмдэглэх бөгөөд нутаг нутгийн онцлогоор өөр өөр утга агуулдаг ажээ.  Aмерикчууд жил бүр энэ баярт 2.5 тэрбум ам.долларыг ганцхан өдөр зориулдаг байна.

“Halloween” өдрөөр сүнснүүдийг дуу чимээ, хурц галаар хөөн зайлуулдаг

hal4

Сүнсний баярын гол онцлог нь дэлхийгээр нэг хэрэн тэнүүчилж буй сүнснүүдийг хооллож чанга дуу чимээ, хурц галаар хөөн явуулах аж. Ингэхдээ энгийн хүмүүс сүнсэнд танигдахгүйн тулд янз бүрийн хувьцас, аймшгийн баг хэрэгсэл  өмсөж зүсээ хувиргадаг байна.  “Halloween” баяраар гэрэл гэгээ харанхуйг ялна гэсэн утгаар хар болон улбар шар өнгийн хослолыг бэлгэ тэмдэг болгодог. Энэ үед Америк, Лондон зэрэг орнуудад зочилбол цонхоо дээр  үеийн маягаар засаж чимгэлэн маш олон лаа асааж тавьсан айлуудыг харж болно. Мөн дэнлүү хийж, том жижиг хулуунуудыг хаа сайгүй өлгөсөн байхаас гадна хамгийн том хулуу тарьсан хүмүүсийг уралдуулан шагнадаг юм байна.

“Halloween” баярын зоог

haliwuun 2

Энэхүү баярын зоогонд алимыг  голчилдог бөгөөд алиман чихэр, алимтай ундаа, алимтай нухаш, алимтай бялуунуудыг гэрийн эзэгтэй нар гараа гарган хийдэг. Хатуу чихэр, ундаа, янз бүрийн хэлбэр дүрстэй хатуу болон зөөлөн жигнэмэг гээд чихэрлэг амттанг ихээр бэлтгэж бие биенээ дайлах буюу хуурдаг байна. Энэ өдрийг орон оронд янз бүрээр тэмдэглэх боловч уламжлал болсон  хэд хэдэн тоглоом зан үйл байдаг. Тухайлбал, залуус багт наадмын үдэшлэг зохион байгуулж айл өрх, албан газрууд үүдэндээ засч чимэглэсэн хулуун дэнлүү тавьж гэр орон гудамж талбайгаа аймшгийн маягаар чимэглэж нар жаргасны дараа хүүхэд багачууд нийлэн хөршүүдээсээ чихэр гуйж, гэр бүлээрээ аймшгийн кино үзэж өнгөрүүлдэг.

Аймшгийн хувцас өмсөж өрсөлддөг

haliwoon

Сүнсний баярын багт наадамд хамгийн чухал нь хувцаслалт. “Halloween” баярт явж байгаа хэн бүхэн хамгийн өвөрмөц сонирхолтой, аймшгийн дүртэй хувцас өмсөж хэн гэдгээ таниулахгүй өрсөлддөг. Тэр дундаа томоохон одууд, Холливудын жүжигчид дуучдаас энэ баярт хэн хамгийн өвөрмөц хувцаслах бол хэмээн дэлхий нийтээрээ сонирхож байдаг билээ. Барууны оддоос Ким Кардашиан, Лэди зэрэг одод жилийн жилд өвөрмөц хувцаслалтаараа шуугиулдаг бол өнгөрсөн 2014 онд супер модель Хейди Клам эрвээхэйн өмсгөлөөр шилдгээр тодорч байжээ.

Монголд хэд хэдэн газар “Halloween”-ны баярыг тэмдэглэнэ

5

Үндэсний соёл амралтын хүрээлэнгээс  энэ сарын 31 нд 17:00 цагт Чингисийн талбайгаас парк хүртэл анх удаа  олон зуун сүнс, зомби оролцсон халловүүны баярын  парад болно.  Сүп баар 2 –т   19:00 цагт халловены баяр, арга хэмжээ болох бол Маршал лакширид   21-03:00 цаг хүртэл Трансалвани Халловен тус тус болох юм байна. Монголд энэхүү сүнсний баярыг тэмдэглэх сонирхол ихэссэн гэж хэлж болно. Сүүлийн үед манайхан элдэв янзын муу энергийг зайлуулуулдаг гэдэг үүднээс  өнгө өнгийн лаа асаадаг болсон нь барууны энэ баяртай холбогдож байгаа нэг хэлбэр болсон гэж болно.