1958 оны энэ өдөр Зүрх шилжүүлэн суулгах анхны мэс ажилбар Стокгольм хотноо амжилттай болсон байна.
1962 оны энэ өдөр Британийн захиргаанд 70 жил болсон Уганда улс тусгаар тогтнов.
1970 оны энэ өдөр Камбожийг Кхмерийн Бүгд найрамдах улс гэж нэрийдэх болов.
2002 оны энэ өдөр ЗХУ задарснаас хойш Орос улс анх удаа хүн амын тооллого явуулжээ. Энэ үеэр цагийн 11 бүсэд 650 мянган ажилтан ажилласан байна.
1923 оны энэ өдөр МҮЭ дэлхийн үйлдвэрчний эвлэлд гишүүнээр элссэн.
1701 оны энэ өдөр хожим нь Иелийн их сургууль болсон Коннектикутын коллежийг байгуулав.
1874 оны энэ өдөр Швейцарийн нийслэл Берн хотод дэлхийн шуудан холбоо үүсэн байгуулагдсан.
Энэ өдөр төрсөн алдартанууд
Алдарт зохиолч Мигуэль Де Сервантес төржээ.
1940 оны энэ өдөр Битлз хамтлагийн гишүүн Жон Ленон Англид мэндэлжээ.
1975 оны энэ өдөр Битлз хамтлагийн гишүүн Жон Леноны хүү Син Таро Оно Ленон мэндэлжээ.
Эх сурвалж:www.zms.mn
Дэлгэрэнгүй мэдээллийг “UB лавлах 1617”-с авна уу