Археологчид Мек­си­кийн зүүн өмнөд нутгаас таван мянга орчим хадны сүг зураг илрүүлэв. 11 өөр газ­раас илрүүлсэн хадны сүг зураг дээр улаан, шар, хар, цагаан өнгөөр хүн, янз бүрийн амьтан, одон орны болон хийсвэр сэтгэлгээний дүрс, дүрслэлийг буулгасан байжээ.

Нэг агуйн хадан ханан дээр гэхэд л 1500 орчим зүйлийг дүрсэлсэн байв. Өмнө нь энэ газрыг хүн оршин сууж байгаагүй бүс нутаг хэмээн үздэг байжээ. Гэвч дээрх олдвор нь тэнд анчид, тариачдын хэд хэдэн бүлэг, омог амьдарч байсныг гэрчилж байна. Харин эдгээр сүг зураг нь хэдэн жилийн настайг тогтоож чадаагүй байна.