1650 оны энэ өдөр Лондон хотод Генри Робинсон дэлхийд анх удаа гэрлэх товчоо байгуулжээ. 1923 оны энэ өдөр Үндэстнүүдийн лигийн мандатаар Их Британи Палестиныг захирч эхэлсэн байна. 1957 оны энэ өдөр Анх удаа олон хүний аминд хүрсэн цөмийн хаягдлын дэлбэрэлт болжээ. Оросын Кистим нуурын ойролцоо орших “Маяк” химийн үйлдвэрт дэлбэрэлт болсноор найман км өргөнтэй цөмийн үүл үүсчээ. 1961 оны энэ өдөр Сири нь Арабын Нэгдсэн бүгд найрамдах улсын бүрэлдэхүүнээс гарч, Сирийн Арабын бүгд найрамдах улс байгуулсан байна. 1972 оны энэ өдөр Хятад, Японы дипломат харилцаа тогтоов. 1885 оны энэ өдөр Англи улсад анх удаа цахилгаан трамвай явж эхэлжээ. 1897 оны энэ өдөр Танго бүжгийг анх удаа бүжсэн байна. Энэ үйл явдал Буэнос-Айрес хотод болжээ. 1916 оны энэ өдөр «Стандарт Ойл» компанийг үндэслэн байгуулагч Жон РОКФЕЛЛЕР дэлхийн анхны тэрбумтан болжээ. Рокфеллерын удмынхан Америкт XVIII зууны эхэн үед ирсэн байна. 1950 оны энэ өдөр АНУ-д утасны автомат хариулагчийг туршиж үзсэн байна.

Энэ өдөр төрсөн алдартанууд

1511 оны энэ өдөр Испаний гүн ухаантан, эмч Мигель төржээ. Тухайн үедээ түүнийг шашны тэрс үзэлтэн гэж бурутгаж байлаа. 1547 оны энэ өдөр Испаний зохиолч Мигель Де Сервантес сааведра төржээ. 1765 оны энэ өдөр Германы сансар судлаач Карл Людвиг Гардинг төрсөн байна. Тэрээр ЮНОН гэдэг жижиг гаригийг нээсэн юм. Саран дээр байдаг галт уулын нэгэн тогоог энэ эрдэмтэний нэрийг өгчээ. 1864 оны энэ өдөр Испаний зохиолч Мигель Де Унамуно төржээ. 1867 оны энэ өдөр Германы аж үйлдвэрийн томоохон төлөөлөгч Вальтер РАТЕНАУ төржээ. Тэрээр 1922 онд Германы гадаад хэргийн сайдаар ажиллаж байлаа. Дэлхийн 1-р дайны дараа Германы эдийн засгийг сэргээхэд тэрээр их хувь нэмэр оруулжээ. 1904 оны энэ өдөр Оросын зохиолч Николай Алексеевич Островский төржээ. Тэрээр “Болд хэрхэн хатаагдсан нь” романаараа ихэд алдаршсан юм. 1913 оны энэ өдөр Америкийн кино найруулагч Стэнли крамер төржээ. 1919 оны энэ өдөр Японы гимнастикийн тамирчин Масао Такемото төржээ. Тэрээр 1960 онд Олимпийн аварга болж байсан юм. 1976 оны энэ өдөр Украины хөл бөмбөгчин Андрей Шевченко төржээ.