3.17

Ц.БАЯР

1946 оны энэ өдөр Хонгкогт олон улсын нисэх онгоцны анхны буудал нээгджээ.

1988 оны энэ өдөр Канадын тамирчин Бен Жонсон Сөүл хотод зохиогдон олимпийн наадмын үеэр 100 метр зүйн гүйлтийн тэмцээнд 9.79 секунд хурдалж дэлхийн амжилт тогтоожээ. Гэсэн ч 6 өдрийн дараа түүний сэргээш хэрэглэснийг тогтоож медалийг нь хураав.

1996 оны энэ өдөр Цөмийн туршилт хийхийг хориглох түүхэн гэрээнд гарын үсэг зурсан анхны орны тоонд АНУ, Хятад, Франц, Орос, Британи орлоо.

1970 оны энэ өдөр Зөвлөлтийн "Луна-16 " хөлөг сарны дээжийг авчирлаа. «1970-д онд «Луна-16», «Луна-20»,»Луна-24» ийм зорилтыг биелүүлсэн. Эдгээр багаж Саран дээр бууж, хөрсний сорьц авч, дэлхийд бууж буцсан билээ. Эдгээр аппарат Сарны экваторын хэсгийн хөрс авчээ. Харин одоо Сарны туйлаас хөрс авах гэж байна. Тэнд ус илрүүлж болзошгүй аж .

 1953 оны энэ өдөр Холливудад анх удаа өргөн дэлгэцийн кино гарсан байна.

1957 оны энэ өдөр 98772 хүний багтаамжтай Европын хамгийн том цэнгэлдэх хүрээлэн болох "Камп ноу" Барселон хотноо нээлтээ хийжээ.

1948 оны энэ өдөр дэлхийн нэртэй компани болох Хонда моторс байгуулагджээ.

1946 оны энэ өдөр Хонкогт олон улсын нисэх онгоцны анхны буудал нээгдсэн.

1990 онд бүх нийтийг уйгаржин бичигтэй болгох хөдөлгөөн өрнөж боловсролын сургуульд зориулж цагаан толгойн ном хэвлэв.

Энэ өдөр мэндэлсэн

1501 оны энэ өдөр Италийн математикч Жироламо Кардано Girolamo CARDANO мэндэлжээ.

1717 оны энэ өдөр Английн зохиолч Хорас Уолпол Horace WALPOLE мэндэлсэн байна.

1870 оны энэ өдөр Франц    ын инженер, химич Жорж Клод төржээ. Тэрээр 1911 онд цахилгаан неон чийдэн бүтээжээ.

1896 оны энэ өдөр Америкийн зохиолч Фрэнсис Скотт Фицжеральд төржээ.

1905 оны энэ өдөр Испани Америкийн биохимич Северо Очоа төржээ. Тэрээр 1950 онд Нобелийн шагнал хүртжээ.

 Эх сурвалж: www.zms.mn