Gomez-and-BrooklynН.МӨНХЖИН

Нью-Йоркт болсон моодны долоо хоногийн Polo Ralph Lauren үзүүлбэр дээр олны сонирхлыг татсан хоёр залуу байсан нь дуучин, жүжигчин Селена Гомес, Английн алдарт хөлбөмбөгч Давид Бекхэмийн том хүү Бруклин Бекхэм нар байлаа. Тэд шоунд хамтдаа хүрэлцэн ирж тун дэгжнээр зурагаа татуулж байв. Бруклин ээж Викториа Бекхэмийн хамтаар ирсэн бөгөөд Викториа маргааш өөрийн шинэ загварын цуглуулгаа танилцуулах юм.

16 настай Бруклин аль хэдийнэ олны танил болж, хөөрхөн бүсгүйчүүдтэй романс үүсгэх болжээ. Тэрээр хэд хоногийн өмнө Парис хотоор Францын жүжигчин Соня Бен Амматай хөтлөлцөн явж байгаад гэрэл зурагчдын дуранд өртсөн юм. 23 настай Селена Ральф Лорений шоунд үсээ ардаа боож, богино өмд, хар арьсан цамцтай ирсэн нь тун дэгжин харагдаж байлаа.