618_showbiz_self_promotion_celssdaaebs_paris_hiltonЧ.ГАНТУЛГА

Америкийн телевизийн хөтлөгч, дуучин, жүжигчин  шоу од Парис Хилтон зугаа цэнгэлийг эрхэмлэдэг нэгэн. Очсон газар бүртээ шуугиан тарьж, баян эрчүүдтэй нэр холбогддог тэрээр хүүхэлдэйн ордны баримал цуглуулдаг ажээ. 10 настай бяцхан охин байхаасаа үлгэрийн юм шиг амьдрахыг мөрөөдөж ирсэн Хилтон хамгийн анх үнсгэлжингийн ордныг эгчээрээ авахуулжээ.

Гоёмсог ордноо орныхоо дэргэд тавьж үдэш бүр доторх жижигхэн ширээ, болор шаахайг нь харж, өөрийгөө Үнсгэлжин болсон мэтээр төсөөлдөг байсан гэгээн дурсамж түүнд бий. Хэдий­гээр на­санд хүрч, дэлхийд танигдсан од болсон ч хүүхэд насныхаа мөрөөдлийг хаяагүй аж. Харин ч гэрийнхээ нэг хэсгийг зөвхөн хоббиндоо зориулаад олон жил болж.

Одоогоор түүнд 150 гаруй ордны загвар байгаа бөгөөд үүнийг нь мөнгөөр тооцвол хэд хэдэн хаус авах хэмжээний тоо гарах юм. Тэрээр ихэнх цуглуулгаа Италиас авдаг юм байна. Италид зөвхөн үлгэрийн ертөнцөөр аялж болох зургаан давхар дэлгүүр байдаг бөгөөд тэнд хүүхэлдэйн киноны үлгэрийн баатар, ордныг үйлдвэрлэдэг аж. Хилтоны цуглуулгын хамгийн сонирхолтой нь найзынх нь бэлэглэсэн үлгэрийн ордон ажээ. Түүний 24 насных нь төрсөн өдрөөр дотны найз нь хоёр метрийн өндөртэй, нил ягаан өнгөтэй, дотроо Үнсгэл­жингийн бари­малтай ордон бэлэглэжээ.

Ингэж дуучин бүсгүйн хүсэл биелсэн бөгөөд өөрөө дотор нь орох боломжтой тул тэрээр өөрийнхөө гоёлын даашинзыг ордныхоо шүүгээнд хийж, жинхэнэ Үнсгэлжингийн амьдралаар амьдрах болжээ.