Румыны үндэсний баярт зориулсан параданд оролцох гэж байгаа бүсгүйчүүд. Бухарест хот.
Б.ТУУЛ
Дэлхийн түүхэнд энэ өдөр онцлох олон үйл явдал тохиолдож байжээ. Тэр дундаа урлаг соёлын болон зэвсэгт хүчний салбарт гол үйл явдлууд өрнөсөн байна. Тухайлбал, 1920 оны энэ өдөр Мичиганы Детроитод радиогийн анхны мэдээллийн нэвтрүүлэг цацагджээ. Мөн 1949 оны энэ өдөр Холливуудын алдарт жүжигчин Richard Gere, 1972 оны наймдугаар сарын 31-нд жүжигчин Chris Tucker нар мэндэлсэн байна. Түүнийг Jackie Chan-тай хамтран тоглосон “Оргил цаг” киноны дүрээр нь үзэгчид сайн таних билээ. Харин 1944 оны энэ өдөр Оросын цэргүүд Румын улсын нийслэл Бухарест хотыг Германы эзлэн түрэмгийлэгчдээс чөлөөлж, Румын ард түмний талархалыг хүлээсэн байна. Мөн 1994 оны энэ өдөр Германы нутаг дэвсгэрт хагас зуун жил байрласан ЗХУ-ын цэргийг тус улсаас гаргах ёслолд Оросын ерөнхийлөгч Борис Ельцин, Германы канцлер Хельмут Коль нар оролцжээ. Герман улсын хувьд, энэ өдөр бас түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн байна. 1990 оны наймдугаар сарын 31-нд Зүүн болон Баруун Герман нэгдсэний дараа улс төр болон хуулийн системээ нэгтгэх гэрээнд гарын үсэг зуржээ.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин