Д.АРИУН
Америкийн Үндэсний сагсан бөмбөг холбоо /NBA/-гийн шилдэг тоглогчдын нэг Леброн Жеймс Майами дахь байшингаа 13.4 сая доллараар худалдсан тухай ESPN мэдээлсэн байна. Байшингийн шинэ эзнээр хөрөнгө оруулагч Тимо, Наталья Кипп нар гэдгийг мэдээнд дурджээ.
Зургаан унтлагын өрөө, ариун цэврийн найман өрөө, дарсны зоорь, усан бассейн, хувийн зогсоол бүхий байшингаа нэрт сагсчин 2010 онд есөн сая доллараар авч байжээ. Харин өнгөрсөн оны аравдугаар сард 17 сая доллараар зарахаар зарласан юм.
Леброн Жеймс өнгөрсөн 2014 онд “Кливленд"-ээс "Майами Хит"-дээ эргэн ирж тоглож байгаа билээ.