Ч.ГАНТУЛГА
1914 оны наймдугаар сарын 3. Энэ өдөр дэлхийн түүхэнд хараар тэмдэглэгдэн үлдсэн I дайн ид өрнөж байв. Мөн энэ өдөр Германы цэрэг Францтай дайтахаар хөдөлжээ. Гэвч тэдний замд төвийг сахисан Бельги улс саад болж байв. Германчууд Бельги рүү довтолж, хариуд нь Бельги Британиас тусламж хүсчээ. Их Британи нь Бельгийг хамгаалахаар наймдугаар сарын 4-нд 90 мянган цэрэг илгээсэн боловч холбоотнууд ухарч, германчууд Бельгийг бүхэлд нь эзлэн, улмаар Франц руу цөмрөн оров. Харин энэ үеэр Оросын цэргүүд дорнод фронтод амжилттай тулалдаж, Дорнод Прусс руу цөмрөн орж, нэлээд хэсгийг нь эзлэн авсан байв. Энэ хэсэгт Дорнод Фронтын шийдвэрлэх хамгийн том тулалдаан буюу Танненбергийн тулаан болсон түүхтэй.
Мөн 1778 оны энэ өдөр Миланд алдарт “Ла Скала” театр байгуулагдсан бол 1940 оны энэ өдөр Литва улс албан ёсоор ЗХУ-ын бүрэлдэхүүнд орж, Зөвлөлт Социалист Бүгд найрамдах Литва улс болсон байна. Харин 1945 оны энэ өдөр Чехословакийн үндэстний цөөнх Герман, унгарчуудын иргэний эрхийг хасчээ. Түүнчлэн 1977 оны энэ өдөр хөл бөмбөгчин Tom Brady, 1963 оны энэ өдөр дуучин, гитарчин James Hetfield мэндэлжээ.