Хүй мандлын дэнж бүтэн хоёр өдөр наадамчдын хөлд дарагдав. Тэнд очсон хүмүүс баярлах, амрах хоёрыг зэрэгцүүлсэн гэж болно.[/caption]
[caption id="attachment_20324" align="alignnone" width="1575"]
XX зууны анхны даншиг нь Монголын төр, шашин-соёлын уламжлалыг харуулсан их баяр болов. Энэ наадмын нэг гол хэсэг нь хүрээ цамын үзүүлбэр бөгөөд тэр нь сор залах ёслолоор өндөрлөв.[/caption]
[caption id="attachment_20327" align="alignnone" width="1575"]
Даншиг наадмын төв хэсэгт энх төрийн билгэдэл Очирваань бурхныг залсан байлаа.[/caption]
[caption id="attachment_20328" align="alignnone" width="1575"]
Азарганы уралдаанд Төв аймгийн Баянцагаан сумын уяач Х.Баярбатын хээр торгон жолоо өргүүллээ.[/caption]
[caption id="attachment_20329" align="alignnone" width="1890"]
Дуу хуургүй наадам гэж байдаггүй ээ. СТА Д.Үүрийнтуяа, Б.Жавхаасайхан нар наадмын шагналтнуудад баяр хүргэж ардын дуугаар ая өргөлөө.[/caption]
[caption id="attachment_20330" align="alignnone" width="1890"]
Хүй мандлын дэнжээс зургаан бөх даншигийн начин цол хүртсэн юм.[/caption]
[caption id="attachment_20331" align="alignnone" width="1890"]
Морьтон наадамчдаас Монголын уламжлалт соёлын өнгө төрх илхэн байв.[/caption]
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин