Ч.ГАНТУЛГА

Наадмын дараа намар гэдэг. Ногоон модод навчсаа гөвж, усны шувууд буцах энэ цагаар бид ирж буй намар болон өвлийн бэлтгэлээ хангадаг. Намрын улиралд хүмүүсийн биеийн дархлаа сулардаг учир энэ үед хүнсэндээ витаминлаг ногоо хэрэглэж, алдагдсан эрч хүчээ нөхөх хэрэгтэйг хүнсний технологич Х.Нармандах зөвлөсөн юм. Хүнсний ногоог хэрхэн дарах тухай дараах зөвлөгөөнд анхаарлаа хандуулна уу.

 150118

БАЙЦААНД 12 ТӨРЛИЙН ВИТАМИН БИЙ

Хүмүүс байцааг сэрүүн ногоо, зөвхөн зун хэрэглэхэд, тураах дэглэм барьж буй бүсгүйчүүдэд зохимжтой гэж үздэг ч түүнд ямар шим, витамин байдгийг төдийлөн мэддэггүй. Тэгвэл байцаанд дархлаа сайжруулж, хорт хавдрыг дарангуйлах шидтэй 12 витамин агуулагддаг аж. Тиймээс их хэмжээгээр дараад өвөл хүнсэндээ хэрэглэх нь хамгийн зөв юм. Үүний тулд байцааг навчлах, хэсэглэн хуваах, жижиглэн хэрчих гэсэн гурван аргаар дарна.  Дарахад зориулсан байцаа нь орой ургацын 4-5 навчтай, нягт хучигдсан, толигор гадаргатай байх ёстой. Байцааг модон торх, шилэн саванд дардаг.  Модон торхонд дарах бол эхлээд саваа сайтар ариутгаад, 5-8 хувийн содын уусмалаар зайлж, арчина. Ингэж бэлтгэснийхээ дараа ёроолд нь байцааны навчийг 4-5 үе давхарлан дэвс. Бэлтгэсэн байцаан дээрээ давс, лаврын навч, шар лууван, алим зэрэг амт оруулагчийг хийж нягтруулаад энэ маягаар  давхарлан саваа  дүүргэнэ. 4-5 давхар навчаар хучиж цэвэр алчуураар бүтээснийхээ дараа сайн таглаж, дээрээс нь хүнд юмаар дарна. Исгэх байцааг эхлээд тасалгааны температурт 10-12 хоног, дээд тал нь 21 хоног хүртэл байлгаж исэлт явагдаж гүйцсэний дараа хөлдөөж хадгална. Ингэж бэлтгэсэн байцааг есдүгээр сараас гуравдугаар сар хүртэл хэрэглэх бүрэн боломжтой аж.

 kvashenaya-kapusta

10 кг байцаа дарах орц

 

  • Цагаан давс 200-250 кг
  •  
  • Цэвэрлэсэн лууван 800 гр
  •  
  • Алим 150 гр
  •  
  • Лаврын навч 3 гр
  •  
  • Үрлэн повоор 5ш