М.ХҮСЛЭН Америкийн кино жүжигчин Линдсей Лохан өөрийнхөө амьдралын талаар дурдатгал бичихээс татгалжээ. Нэгэн хэвлэлийн компани түүнд дурдатгал бичихийг олон удаа санал болгосон байна. “Page Six”-т бичсэнээр жүжигчин бүсгүй загварын тухай ном гаргахаар болжээ. Линдсей Лохан 11 наснаасаа кинонд тоглож эхэлсэн. Сүүлийн жилүүдэд түүний амьдрал их эдрээтэй байсан. Тэрээр хэд хэдэн удаа архины эмчилгээнд орж, автомашин жолоодож яваад осол гаргаж, шүүхэд хүртэл дуудагдаж байв. Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин