М.ХҮСЛЭН
Холливудын нэрт найруулагч Стивен Спилберг тансаг хөлөг онгоцоо зарж шинээр өмнөхөөсөө томыг худалдан авчээ.
68 настай Спилберг 91.5 метр урттай “Seven seas” онгоцыг 200 сая ам.доллараар өөрийнх болгожээ. “Seven seas”-ыг нэрт найруулагч Голландад захиалгаар хийлгэсэн байна.
Тансаг хөлөг онгоцонд кинотеатр, бассейн, нисдэг тэрэг буух талбай гээд бүх юм байгаа аж. Иймэрхүү тансаг хөлөг онгоцыг долоо хоногийн 1.2 сая ам.доллараар түрээслэдэг юм байна.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин