М.ХҮСЛЭН
ОХУ-ын иргэншлийг авахыг хүссэн Америкийн мэргэжлийн боксчин Рой Жонсын хүсэлтийг Оросын төрийн Владимир Путин хүлээн авчээ. Мэргэжлийн боксын дэлхийн аварга болж байсан 46 настай Рой Жонс Крымд ирж “Ночные волки” мотоклубын шоуны нээлтэд оролцсон байна. Тэрээр энэ сарын 19-нд Крымд В.Путинтэй уулзаж, Оросын иргэншлийг авах хүсэлтэйгээ хэлжээ. Рой Жонс одоо рэп дуу дуулж, кинонд тоглож буй. “Хэрэв ОХУ-ын паспортыг авбал наашаа ирэхэд амар байх болно. Надад Оросын ард түмэн спортод их дуртай нь таалагддаг. Спорт бол АНУ, ОХУ-ыг холбох гүүр болно гэдэгт итгэлтэй байдаг” хэмээн Рой Жонс хэлжээ.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин