М.ХҮСЛЭН

Америкийн кино жүжигчин Кирстен Данст найруулагч болохоор шийджээ. Жүжигчний замналдаа 71 кинонд тоглож явсан тэрээр хэлэхдээ “Би ирэх жилээс кино найруулагчийн ажлаа эхлүүлнэ.

Одоохондоо киноныхоо зохиолыг бичиж, жүжигчдээ сонгож байна. Түүнээс илүүг хэлж чадахгүй нь” гэжээ. Кирстен Данст бүр багаасаа кино болон рекламанд тоглож эхэлсэн. Зургаан настайдаа Вуд Аллений найруулсан богино хэмжээний кинонд тоглож байв.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин