Хятадын нэгэн оюутан ЮНЕСКО-гийн Хүн тө­рөлхтний соёлын өвд багт­сан 962 газрыг үзэх аялалд гарах гэж байна. Хоёр жил үргэлжлэх аяллын тур­шид саятан хятад залуу нэгдү­гээр зэрэглэлийн онгоцоор нисч, George V, de Parнs, Taj Mahal Bombay зэрэг 5-6 одтой зочид буудалд тух­лах аж. Аялалын үнэ 1.2 сая доллар. Тансаг зэ­рэглэлийн бүтээгдэхүүн, үйлчилгээ худалддаг VeryFirstTo.com компани нэг сарын өмнө энэ аял­лыг санал болгохдоо ам­жилт олно гэж бодсонгүй. Гэтэл хэдхэн хоногийн дотор энэхүү мөрөөдлийн аяллыг 15 хүн сонирхож буйгаа илэрхийлжээ. “Энэ аяллыг зарлахдаа зараг­дана гэдэгт итгээгүй. Ер манай бүтээгдэхүүнүүд зарагдахгүй байх нь хэ­вийн тохиолдол” хэмээн VeryFirstTo.com компанийг үндэслэгч Марсел Нобил “The Guardian” сонинд ярилаа.

Эцсийн эцэст нэрээ нууцлахыг хүссэн адал явдал хайгч нэгэн хятад залуу Хүн төрөлхтний соёлын өвийг хадгалж байгаа 150 орноор аялахаар болжээ. Харин хамгийн аюултай улс орнуудыг ор­хиж байгаа аж. Үүнээс гад­на, мань эр ганцаараа, эсвэл өөр хүнтэй хамт аялахаа шийдэж болно. Аяллын үнэд (1.2 сая дол­лар) зөвхөн нэг хүний зар­дал багтаж байгаа юм.

Нэг газарт нэг өдрийг зарцуулах тансаг аяллын “зогсоолууд”-ын дотор Энэтхэгийн Таж Махал, Камбож дахь Анкорын сүм, Египет, Мексикийн пирамидууд, Хятад дахь Хориотой хот, Иордан дахь Петрагийн сүм, Ари­зо­нагийн Их Хавцал, Бра­зил, Аргентины хил дээрх Игуазу хүрхрээ, Лондоны Цамхаг гүүр, Гранадагийн Алгамбра зэрэг алдартай газрууд байгаа аж. Аялалд нэгэн сайн тал байгаа нь нийт үнээс 10 мянган дол­ларыг ЮНЕСКО-гийн Соёлын өвийг хамгаалах санд хандивлаж байгаа юм. Соёлын өвд бүртгэг­дэж буй хөшөө дурсгал, байгаль, газар орны жаг­саалт жил бүр нэмэгдсээр байдаг билээ. Дэлхийн Соёлын өвд багтсан өв соёлын тоогоор Итали улс (49) тэргүүлж, Испани (39) удаалдаг. Испанид биет бус соёлын өв хоёр байдаг нь Газар дундын тэн­гисийн хоолны дэглэм бо­лон фламенго бүжиг ажээ.