-Төрийн ордонтой танилцах аялалд хэрхэн хамрагдах вэ. Энэ талаар хаана хандах вэ?

Хөвсгөл аймгийн иргэн Н.Лхагважав

 

-УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс эрхлэн Төрийн ордон, УИХ-ын чуулганы үйл ажиллагаатай танил­цуулах ажлыг УИХ-ын гишүүд болон байгуул­лага, хамт олон, иргэдийн хүсэлтийн дагуу зохион байгуулдаг. Та танилцах аялалд хамрагдсанаар Төрийн ордны дотоод бү­тэц, зохион байгуулалт, Төрийн ордонд байрлах зарим урлагийн бүтээл, хуралдааны танхим, УИХ-ын нэгдсэн чуулганы үйл ажиллагаатай танилцана. Мөн УИХ-ын үйл ажил­лагааны талаар мэдээлэл авах боломжтой. Хэрэв та энэ үйл ажиллагаанд хам­рагдахыг хүсвэл УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн даргад хаягласан хүсэлтээ албан бичгээр ирүүлнэ. Албан бичгийн хавсралтад танилцах ир­гэдийн овог нэр, ре­гистрийн дугаар, харил­цах утас зэргийг үнэн зөв мэ­дээл­сэн байна. УИХ-ын Тамгын газрын Хэв­лэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс нь уг та­нил­цуулах үйл ажиллагааг Төрийн ордны Хам­гаа­лалтын алба болон Төрийн ёслолын албатай хамтран зохион бай­гуулдаг тул албан тоотдоо “Хувийг Төрийн ёслолын албанд” гэж бичнэ. Түүнч­лэн ги­шүүд тойргийн ир­гэд, сон­­гог­чидтой уулзалт хийх, зоог барих болон иргэд тойргоосоо сон­гогд­сон гишүүдтэй уулзах хү­сэлтээ тодорхой тус­гасан тохиолдолд, холбог­дох хү­мүүст уламжилж, зохион байгуулахад тус­лалцаа үзүүлж ажилла­даг. Мөн та УИХ-ын нэгд­сэн чуул­ганы хурал­даантай /пүрэв, баасан гаригт/ өдрүүдэд танилцах аялалд хамрагдах хүсэлтэй байгаа бол албан бичгийг хоёр хувь үйлдэж хүргүүлнэ. Та хүсэлтээ Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэст 3-7 хоногийн өмнө албан бичгээр ирүүлнэ. УИХ-ын чуулганы үйл ажиллагаа, Төрийн ордонтой танил­цах тухай хүсэлтийг “УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Д.Энхтуяа танаа” гэж хаяглан шуу­дангаар, эсвэл Төрийн ордны баруун хаалгаар орж Төрийн тусгай шуу­дангийн албанд хүлээлгэн өгнө. Хүсэлтийг хүлээн авснаас хойш 1-3 хо­ногийн дотор тухайн байгууллага, иргэдтэй хол­богдон танилцах ху­га­цааг товлож хариу мэдэг­дэнэ. Иймд холбоо барих хүний нэр, утсыг бичсэн байна. Холбоо барих утас бичээгүй то­хиолдолд хуга­цааг мэ­дэгдэх боломжгүй.  УИХ-ын чуулганы үйл ажил­лагаа, Төрийн ор­донтой танилцах аяллыг ажлын өдрүүдэд үдээс өмнө 09:00-13:00, үдээс хойш 13:00-16:00 цагийн хооронд зохион байгуулна. Харин даваа гаригт музей ажиллахгүй.

 

УИХ-ын албан ёсны цахим хуудас http://open.parliament.mn/home.htm. Холбоо барих утас: 266452