Өдөр бүр шив шинэхэн байх,Монголд байгуулагдсан Европ стандартын технологи бүхий үйлдвэртөсөж бойжсон шинэ тахианы бренднэрийг “Оргио” гэхээр тогтжээ.

Тус үйлдвэрийг Монголдоо байгуулж байгаа “Ажигана Мах импекс” компани анх удаа өөрсдийн бүтээгдэхүүн, брэндээ хэрэглэгчдээрээ нэрлүүлэхийг хүсч, нэрийн санал авахаар зарласан уралдааны ялагч болон тусгай байрын эзэд тодорчээ.

Шинэ брендийн нэрийн хувилбарыг бодож олж, санал болгон уралдаанд оролцсон азтанг Лхамсүрэн овогтой Цэцэгдэлгэр гэдэг. Ялагч маань 50 настай, хувиараа хөдөлмөр эрхэлдэг юм байна. Үүнээс гадна өөрсдийн санал болгосон нэрийг илгээж, уралдаанд идэвхитэй оролцсон нийт 50 оролцогчид зохион байгуулагчдын зүгээс тусгай шагнал гардуулах юм.

Уралдаанд 8000 гаруй нэрийн саналын хувилбар ирсэн байна. Фейсбүүкийн mongoldoousguv хуудас 131 мянга гаруй хандалт авсан нь нийгмийн сүлжээний салбарт гарсан шинэлэг амжилт болсон байх.

Ховд аймгийн иргэд багаараа хуралдаж байгаад нэг нэрийн хувилбар явуулсан, шөнөжин унталгүй нойроо хасан байж нэрийн хувилбар бодсон, санал авах утасны операторт  шинэ брендийн логог хэлж өгч зуруулсан гээд сонин содон хөгжөөнтэй явдалууд нэрийн санал авах аяны үед тохиолдож байжээ.  

Уралдааныг Төрийн хэлний зөвлөлийн ажлын албаны дарга, хэл бичгийн ухааны доктор Б.Магсаржав, Соёлын гавьяат зүтгэлтэн, доктор, профессор, сэтгүүлч Г.Аким, Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, сэтгүүлч Ш.Гүрбазар, хүний их эмч, “Даяарчлал-Цахим эмч” ТББ-ын тэргүүн Б.Баярбямба,  “Ажигана Мах импекс” ХХК-ийнменежерБ.Золзаяа нарын шүүгчдийн бүрэлдэхүүн шүүн тунгаажээ.

Тун удахгүй өдөр бүр шив шинэхэн байх, Европ стандартаар Монголд байгуулагдсан хүнсний үйлдвэрийн тахианы махан бүтээгдэхүүн, шинэ бренд хэрэглэгчдийн гарт очихоор боллоо.