М.ГАН
Сонгинохайрхан дүүргийн сонгууль ням гаригт болно. Дахин санал хураалтад хоёр нэр дэвшигч өрсөлдөх юм. МАН-аас Монгол Улсын аварга Д.Сумъяабазар, Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Эрхэмбаяр нар өрсөлдөхөөр гарааны зурхайгаас хөдлөхөд бэлэн болжээ. Тэд өнгөрсөн зун УИХ-ын сонгуульд өрсөлдсөн болохоор хоёул туршлагатай. Тухайн үед хэн нь ч 28-аас дээш хувийн санал аваагүй учир УИХ-ын гишүүн болж чадаагүй юм. Иймд дахин санал хураалтыг одоо явуулах гэж байгаа бөгөөд нийт 397.4 сая төгрөг зарцуулахаар УИХ-аар батлав. Сонгинохайрханчуудын сонголт ямар байх бол. Бөх үү, зөвлөх үү гэдэг ням гаригийн орой бараг тодорчихно. Сонгуульдаа идэвхтэй оролцоорой, 397 саяын үнэтэй сонголт шүү, сонгинохайрханчууд аа.