БНАСАУ-ын Элчин сайдын яамнаас өөрийн улсын удирдагч асан Ким Ир Сений тухай нийтлэл ирүүлжээ. Уг нийтлэлийг хүргэж байна.
Ким Ир Сен бол XX зууны гарамгай удирдагчдын нэг. Хорьдугаар зуун нь ард олны бие даасан байдлын төлөө тэмцэлд хүн төрөлхтний түүхэнд урьд өмнө болж байгаагүй хувьсгалт өөрчлөлтийн зуун, дэвшил ба харгислал, социализм ба империализмын хоорондын ширүүн тэмцлийн зуун байлаа. Эрс өөрчлөлтөөр дүүрэн байсан өнгөрсөн зуунд олон түмний хувь заяагаа шийдвэрлэх үйл хэрэгт болон дэлхийн улс төрийн түүхэнд ул мөрөө үлдээсэн нэрт улс төрийн зүтгэлтэн, агуу хүмүүс олон байсан хэдий ч түүн шиг идэр залуу наснаасаа 80 нас хүртэлх урт удаан хугацаанд өөрийн үзэл санаа, удирдлага мөн өндөр дээд ёс суртахуунаараа улс түмний туйлын их итгэл, дэмжлэгийг хүлээж, хорьдугаар зууныг империализмын эсрэг бие даасан үйл хэрэг, социализмын үйл хэргийн ялалтын зуун болгон алдаршуулсан өөр тийм гарамгай жолоодогч, зүйрлэшгүй эх оронч, аугаа их хувьсгалч хүн байгаагүй юм.
Нөхөр Ким Ир Сен бол дарлагдаж, доромжлуулсан олон түмнийг түүхийн эзний байр сууринд тавьж, тэдний нэр төр, үнэ цэнийг зүйрлэшгүй өндөр зэрэгт хүргэсэн ард түмний аугаа их жолоодогч юм.
Тэрээр ард түмнийхээ гүн рүү орохоос хувьсгалын үйл хэргийг эхэлсэн ба түүний хувьсгалт үйл ажиллагаа нь хэзээ ямагт ард олонд түшиглэж, олон түмний бие даасан үйл хэргийг хамгаалан хэрэгжүүлэхэд тэрхүү үйл ажиллагаа нь зориулагдсан юм. Ким Ир Сен бол бие даасан байдлын тугийг өргөж, манай хувьсгалыг ялалтаас ялалтад хүргэн, орчин үеийн түүхийг шинээр бүтээж алдаршуулсан гарамгай бөгөөд шалгарсан хувьсгалын удирдагч юм.
Бие даасан байдал бол жолоодогчийн бүхий л амьдралдаа хадгалан хэрэгжүүлж ирсэн хувьсгалт итгэл үнэмшил, хувьсгалын арга бөгөөд хувьсгалт туршлага нь байсан юм.
Хувьсгалт тэмцлийнхээ эхэн үед өөрийн гойд ухаан, урьдчилан харах чадвараараа бие даасан байдал бол олон түмэн, улс орон, үндэстний оршин тогтох амин чухал хүчин зүйл бөгөөд түүнийг хэрэгжүүлэхдээ том гүрнийг бишрэн шүтэх үзэл, догматизмыг няцааж, хувьсгалыг бие даан бүтээлчээр хийх хэрэгтэй гэсэн хувьсгалын үнэнийг тодорхойлсон юм.
Солонгосын хувьсгал нь том гүрнийг бишрэн шүтэх ба догматизм, ревизионизмыг эсэргүүцсэн улс төр, ангийн хурц тэмцэл байсан бөгөөд бэлэн томъёо, аргын тусламжтайгаар явуулж болохооргүй нөр тэмцэл байлаа. Том гүрнийг бишрэн шүтэх ба догматизмын толбо болон үлдсэн өнгөрсөн үеэс зоримгоор салсан жолоодогч хувьсгалыг удирдах бүхий л үеийнхээ туршид бие даасан байдлыг амьдралыг тэтгэгч амин судас хэмээн үзэж хувьсгал ба бүтээн байгуулалтад гарч буй бүхий л асуудлыг манай хувьсгалын шаардлага, манай ард түмний эрх ашиг, манай орны бодит нөхцөл байдалд нийцүүлэн манай маягаар шийдвэрлэж байв. Тэрээр бие даасан зарчмыг хэлбэрэлтгүй, хатуу баримтлан манай хувьсгалын хүчирхэг субъектыг бий болгосон бөгөөд империалистууд болон харгис хүчнүүдийн хувьсгалыг эсэргүүцсэн довтолгоо ба баруун, зүүн оппортунистуудын халдлагыг алхам бүрээр нь таслан зогсоож, хоёр удаагийн хувьсгалт дайн, сэргээн босголт, хоёр үе шаттай нийгмийн хувьсгал ба социализмын бүтээн байгуулалтыг ялалтад хүргэсэн юм.
Нөхөр Ким Ир Сен бол зэвсгийн хүчээр хувьсгалын замыг тавьж, ялалтад хүргэсэн жанжин юм.
Манай ард түмний хувьсгалт тэмцэл хоёр удаагийн хувьсгалт дайныг хамарсан түүхийн бүхий л үеийн туршид “Хэн нь хэнийг вэ?” гэсэн түрэмгийлэл, цэргийн хурц сөргөлдөөний нөхцөлд өрнөсөн юм. Жолоодогч аль эрт жүчэгийн цэргийн үзэл ба онолыг дэвшүүлж, хувьсгалт амьдралынхаа бүхий л хугацаанд зэвсэгт хүчнийг бэхжүүлэхэд их хүчийг тавьсан бөгөөд цус асгаруулсан шийдвэрлэх тулалдаан болон хатуу ширүүн сөргөлдөөний дайнд ямагт ялалт байгуулж байлаа.
Тэрээр итгэл үнэмшил, эр зоригоор хүчтэй байж, хэнтэй ч харьцуулшгүй их тэсвэр тэвчээртэй хүн байсан юм. Өнгөрсөн үе рүүгээ харах юм бол тэр үед манай эх орны эсрэг үзүүлж байсан дарамт шахалт, цэргийн аюул занал хэзээд байсан бөгөөд хувьсгалын замд олон бэрхшээл, сорилт тулгарч байв. Гэвч тухай бүрд нь тэрээр засаг, арми, ард түмэн байгаа цагт бид заавал ялна гэсэн ялалтад итгэх хатуу итгэл, хөдөлшгүй итгэл, тэнгэр хөмөрсөн ч гарах гарц олдоно гэдэгт бат итгэж, зүйрлэшгүй эр зоригоор бэрхшээлийн өөдөөс зоригтой сөрөн, таагүй нөхцөл байдлыг таатай, зовлон зүдгүүрийг жаргал болгон хувиргаж, ялалтаас ялалтад хүрч байв.
Манай жолоодогч хувьсгалын үйл хэрэг нэгтэй нөхдөө хайрлах аугаа их хайрын билэгдэл байсан юм. Хувьсгал бол нөхдийн үйл хэрэг, харин нөхдийн үйл хэрэг бол хувьсгал юм гэсэн гарцаагүй үнэнээс үүдэн анд нөхдөө олохоос хувьсгалт тэмцлээ эхэлсэн жолоодогч хувьсгалч нөхөрлөлийн хамгийн гайхамшигтай түүхийг бий болгосон юм. Жолоодогч хувьсгалын урт удаан он жилүүдэд хэн нэгэнтэй анд нөхрийн харилцаатай бол түүний хувь заяа, ирээдүйг эцсээ хүртэл хариуцан хамгаалах ёстой гэж үздэг байв. Хувьсгалын олон мянган тэмцэгчдийг их итгэл, гүн халамжаар хүрээлэн халамжилж байлаа. Хязгааргүй ариун шударга нөхдөө хайрлах жолоодогчийн хайрын ачаар аль эрт Солонгосын хувьсгалын үүр цайж байх тэр үед нөхрөө хайрлах хайр, ёс суртахууны үүргээ ухамсарлах сэтгэлээр гагнагдсан шинэ маягийн хувьсгалчдын эгнээ бий болсон ба өнөөдөр жолоодогчийн нөхдөө хайрлах ариун шударга их хайрыг үндэс болгосон нийгэм нь жолоодогч төвтэй нэг ёсны анд нөхдийн ертөнц болж хувирсан юм. Жолоодогчийн хувьсгалын ариун түүх бол нөхрөө хайрлах хайраар эхэлж, ялж ирсэн түүх мөн.
Нөхөр Ким Ир Сен бол хувийн гайхамшигтай чанар, өндөр ёс суртахуунтай аугаа их хүн байв.
Эгэл даруу зангаараа жолоодогч хүмүүсийг халуун дотно халамжилж байв. Дайснуудын хувьд тэрээр Пэкту уулын барс шиг байж, цэрэг ард түмэндээ хамгийн ойр, хайрт эцэг нь байлаа. Мөн хүүхдүүдтэй хүүхдийн сэтгэлээр ярилцаж, настай хүмүүст бол юугаа ч нууж хаадаггүй ойр дотны анд нь байж, халамжит эхийн адил хүмүүсийн сэтгэлд нэвтэрч чаддаг байв. Ажилчидтай уулзах үедээ тэдний тос болсон гарыг атгаж, хөдөө тосгон, тариалангийн талбайн захад тариачидтай чин сэтгэлээсээ ярилцдаг байсан бөгөөд хүмүүстэй ярилцахдаа байнга хошигнон, амьдралын аар саар зүйлийг ч ярилцдаг байв. Манай ард түмэн болон дэлхийн дэвшилтэт хүмүүсийн хязгааргүй их хүндэтгэлийг хүлээж байсан хэдий ч ямар ч эрх дархыг үл зөвшөөрөн ард түмэнтэйгээ хамт эгэл даруухан амьдарч байлаа. Тийм болохоор хүүхдүүдээс авахуулаад настай хүмүүс хүртэл манай ард түмэн ба жолоодогчийн хооронд ямар ч зааг хязгаар байгаагүй бөгөөд манай ард түмэн эцэг-жолоодогчийг гүнээ хүндэтгэн түүнд үнэнч байж ирсэн юм.
Мөн тэрээр далай шиг сэтгэлтэй, өөртөө татах хүч увидастай ариун хүн байлаа. Түүний халамж анхаарал нь эх орон, улс үндэстнээ хайрладаг хүн бүхний хувь заяаг хамгаалан халамжилдаг өгөөмөр, гүн гүнзгий юм. Эх орон, улс үндэстнээ хайрладаг хүн болгоныг татан итгэл өгч, тэд нарыг эх орон, улс үндэстний төлөө замаар мөнхийн дагуул адил хөтөлж явсан юм. Хүн болгонд халуун, уужим сэтгэлээр жолоодогч маань хандсан болохоор өчигдөрхөн улс үндэстний өмнө гэм зэм хийж явсан хүмүүс хүртэл амьдралыг нь аврагч, улс үндэстний эцэг хэмээн түүнийг хүндэтгэж, эх орон ба ард түмнийхээ сайн сайхны төлөө амьдралаа дахин алдаршуулж чадсан юм.
Нөхөр Ким Ир Сен бол жүчэгийн хувьсгалын үйл хэрэг ялалтаар урагшлах, төгс ялах мөнхийн суурийг тавьсан. Нөхөр Ким Ир Сен жүчэгийн үзэл санааг үндэслэн дэвшүүлснээр жүчэгийн хувьсгалын шинэ эрин үеийг нээж, жүчэгийн үзэл санааг амьдралд хэрэгжүүлж, янз бүрийн үе шатны нийгмийн хувьсгалыг гялалзсан ялалтад хүргэсэн бөгөөд хувьсгал ба бүтээн байгуулалтын бүх салбарт мөхөшгүй гавъяа байгуулсан билээ.
Жүчэгийн үзэл санаа нь хүн төвтэй ертөнцийг үзэх үзлийг бий болгосноор хүн ертөнцийг эзэгнэгч, өөрийн хувь заяаны эзэн гэсэн ухамсартайгаар хүний нийгэм-түүх ба хувь заяагаа бие даан шийдвэрлэх замыг хүмүүст нээж өгсөн юм. Жүчэгийн үзэл санааны тугийн дор хувьсгалт тэмцэл ба бүтээн байгуулалтын ажлыг ялалтад чиглүүлэн удирдаж байгуулсан нь жүчэгийн социалист үйл хэргийг хэрэгжүүлэхэд найдвартай баталгаа, суурь болж байна.
Түүний үндэслэн байгуулж, бэхжүүлэн хөгжүүлсэн жүчэ маягийн хувьсгалт нам болох Солонгосын Хөдөлмөрийн Нам, жинхэнэ ардын засаг болох Бүгд Найрамдах Улсын Засгийн газар, ялагдашгүй Ардын Арми, мөн үзэл суртал, итгэл үнэмшлийн хувьд хүчирхэг болгосон манай ард түмэн байгаа болохоор манай хувьсгал зуунаас зуунд маш их бэрхшээл, сорилтыг даван туулсан боловч социалист бүтээн байгуулалтын бүх салбарт түүхэн гайхамшгийг бүтээж эрчимтэй урагшилсаар байна. Манай орон дахь социализм нь жүчэгийн болон үндэсний хүчирхэг шинж чанар бүхий бие даасан социализм юм. Анх удаа социализмын үйл хэргийг үндэсний бие даасан үйл хэрэгтэй нэгдмэл цогц болгож, социализмыг бүтээн байгуулах үйл хэргийн бүхий л явцыг үндэстний шилдэг уламжлал, соёл цэцэглэн хөгжих үйл явц болгосон юм.
Нөхөр Ким Ир Сен хувьсгалын үйл хэргийг залгамжлах асуудлыг гялалзтал шийдвэрлэснээр жүчэгийн хувьсгалт үйл хэргийг зуунаас зуун, үеээс үед уламжлан амжилттай үргэлжлүүлэн хэрэгжүүлэх найдвартай баталгааг бий болгосон юм.
Жолоодогч хувьсгалын үйл хэргийг үргэлжлүүлэхэд гол нь жолоодогчийн залгамжлагчийн асуудал гэж тодорхойлж, энэхүү асуудлыг бүрэн дүүрэн шийдвэрлэсэн юм. Үүний зэрэгцээ хувьсгалт уламжлалыг бүрэн цэврээр залгамжлан хөгжүүлж, шинэ үеийнхнийг хувьсгалын үргэлжлүүлэгч болгон найдвартай хүмүүжүүлэхэд асар их хүч оруулснаар сайн үр дүнг авчирсан билээ.