Б.УРАН

Дэлхий даяар үр тарианы хэдхэн компани бүх хоол хүнсийг үйлдвэрлэдэг тухай “Хоол хүнс ба корпорациуд” ба­римтат кинонд өгүүлжээ.

Ердөө эрдэнэшишийг ухаалгаар боловсруулахад л ийм их хоол хүнсийг үйлдвэрлэдэг аж. Эрдэнэ­шиш энэ хорвоо ертөнцийг нэгэнт эзэг­нэсэн гайхамшигтай урга­мал болсон байна. 100 жилийн өмнө Америкийн нэгэн фермер нэг акр талбайгаас хагас тонн эрдэнэшиш хурааж авдаг байсан бол өдгөө таван тонныг авах нь тийм ч зовлонтой зүйл биш. Ийм их үр дүнд хүрсэн фермерүүд хувиргасан бордоо болон хорхой шавьжны эсрэг химийн бодис үйлдвэрлэгчдэд та­лархах хэрэгтэй. Өнөөдөр Америкт тариалангийн талбайн 30 хувьд эрдэнэ­шиш тариалж байна. Засгийн газрынх нь бодлогын ачаар өөрийн өртөг нь бага эрдэнэшиш тариалах боломжтой болсон аж. Олон улсын томоохон корпорациуд фермерүүдэд  тариалалт болон боловсруулалтын мөнгө өгдөг. Томоохон компаниуд өртөг хямд эрдэнэшиш сонирхолтой байдаг тул Засгийн газар нь дэмжлэг үзүүлдэг аж.  Тус улсын Хөдөө аж ахуйн хууль нь хүнсний эдийн засгийн бүх дүрмийг тодорхойлдог. Үр тарианы үйлдвэрлэлийг хүчирхэгжүүлэх үүднээс фермерүүдэд чадах чинээгээр нь эрдэнэшиш тариалах урамшуулал өгдөг. “Одоо бид хоол хүнсийг  зохион бүтээж байна. Ямар түүхий эд хийх хэрэгтэйг бид мэднэ. Тэр бүхнийг нийлүүлээд хөргөгчний мухарт мар­тагдсан ч исч мууддаггүй бүтээгдэхүүнийг гаргаж авдаг. Мөн ямар үнэр гаргахад юу хэрэгтэйг бид мэднэ. Мэдээж сүүлийн үеийн томоохон ололт бол эрдэнэшишийн өндөр пруктозтой сироп юм. Та бүхэн дэлгүүрт очоод лан­гуун дээрх бүх бүтээг­дэхүүний 90 хувь нь эрдэнэ­шиш, эсвэл шар буурцагны хольцтой болохыг харна. Ихэнхдээ аль аль нь орсон байдаг” гэж хоол судлаач Ларри Жонссон хэллээ.

Эрдэнэшишийн бү­тээг­дэхүүнд дараах зүйлс ордог ажээ. Улаан лоолийн сүмс, бяслаг, жигнэмэг, зай, газрын самрын тос, хатаасан бяслаг, салат амтлагч, кола ундаа, жимсний чанамал, сахар орлуулагч, сироп, шүүс, найруулдаг ундаа, живх, халуун намдаах эм, мах, зууш. Эрдэнэшиш маш гайхамшигтай түүхий эд. Үр нь цөцгийн тос, төмсний гурилаар баялаг. Түүнийг задлаад эргүү­лээд хэрэгтэй зүйл болгож болно. Түүний орцыг харахад эрдэнэшишээр бүх зүйлийг хийж болох мэт. Мал, гахай, тахиа, бүр загасны тэжээл болдог. Хамгийн гол нь хямдхан учраас. Хямдхан эрдэнэшиш элбэг боло­хоор АНУ-д махны үнийг бууруулж чадсан. Дундаж америк хүн жилд 90 гаруй килограмм мах иддэг. Малд эрдэнэшишийн хямд тэжээл өгөөгүй бол энэ нь боломжгүй зүйл. Хувьслын явцад үхэр эрдэнэ­шиш идэж да­саагүй. Гэхдээ хоёр шалт­гаанаар тэднийг хоол­лодог. Хямдхан бөгөөд хурдан цаддаг учир.

 

Эх сурвалж: “Хоол хүнс ба корпорациуд” баримтат кино