Д.БАТТОГТОХ
Монгол залуус Говь-Алтай аймгийн Алтай сумд ирвэс бугуйлдсан аж. Манай орны Монгол Алтай, Алтайн нуруу, Алтайн өвөр говь, Өмнөговийн зарим уулс, Хангайн нурууны өвөр бие хэсэг, Хөвсгөл нуураас баруун тийш өндөр уулсаар ирвэс тархсан байдаг. Энэ амьтныг агнахыг 1972 оноос хуулиар хориглосон.
Мөн байгаль түүний нөөц баялагийг хамгаалах олон улсын холбооны улаан номд орсон юм байна. Монголд сүүлийн жилүүдэд тоо толгой нь эрс өсч байгаа гэсэн судалгаа байдаг аж. Малчид ирвэсийг бугуйлдаж бариад буцааж тавьсан гэнэ. Ирвэс агнаж болохгүй учир түүнийг өөрсдийн малаасаа холдуулан байгальд буцаан тавьсан бололтой.