“Чингисийн хүрээ” жуулчны баазад жил бүр уламжлал болон зохиогд­дог Бүргэдийн баяр гуравдугаар сарын 6-нд боллоо. Казак түмний нарны баярыг угтан хий­дэг энэ удаагийн баярт Баян-Өлгий аймгийн сум тус бүрээс шалгарсан 20 бүргэдчин ирж оролцсон юм.