М.ЦЭЦЭГ

Төрийн гурван өндөрлөг жил бүрийн Цагаан сараар Бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдэд зочилж монгол түмнийхээ заяа буянг даатгадаг уламжлалтай. Гэвч энэхүү уламжлал энэ жил тасарлаа. Харин тэднийг төлөөлж Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга Ш.Солонго нар Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдэд зочилж Мэгжид Жанрайсиг бурханд хүндэтгэл үзүүлэн мөргөжээ. Мөн Очирдарь бурханд мандал өргөн хүндэтгэл үзүүлж Монгол түмнийхээ заяа буянг даатгасан байна.