Харри Поттерийн дүрийг бүтээж олны танил болсон Английн жүжигчин Дэниэл Редклифф “Хайртай хүмүүсээ бүрэлгэ” кинонд Америкийн алдарт яруу найрагч Аллен Гинзбергийн дүрийг бүтээжээ. А.Гинзберг ижил хүйстэн байсан бөгөөд жүжигчин анх удаа ийм дүрд тоглосон тул зураг авалтын явцад олон бэрхшээлтэй тулгарсан гэнэ. Тэрээр дүрдээ бүрэн шингэхийн тулд өдөр бүр ижил хүйстнүүдтэй уулзаж байжээ. Үүний ачаар дүрээ сайн бүтээсэн хэмээн сэтгэл хангалуун байгаагаа сэтгүүлчдэд ярьсан байна.