Перуд археологчид таван мянгаас багагүй жилийн цаадахад хамаарах эртний сүмийн туурийг олжээ. Нийслэл Лима хотоос холгүй орших ууланд уг байгууламжийг илрүүлсэн бөгөөд дөрвөн өнцөгт уг барилгын голд өргөлд зориулсан тулга байжээ.

Сүмийн эргэн тойронд мөн арав орчим барилга байгууламжийн үлдэгдлийг малтаж гаргаад байна. Эрдэмтэд энэхүү эртний хотыг El Paraiso буюу Диваажин хэмээх нэртэй хэмээн баталж байгаа ба Перугийн археологийн томоохон олдворуудын нэгэнд зүй ёсоор багтаж байгаа юм.