Дэлхийн шилдэг 10 загвар өмсөгчийн тоонд гарцаагүй ордог Миранда Керр Францын Jalouse сэтгүүлийн нүүрийг чимжээ. Хэдийгээр нялх үртэй ч гэсэн Миранда амаржснаасаа хойш 14-хөн хоногийн дараагаар тайзнаа эргэн гарч, загвараа өмсөж байсан билээ. Харин энэ удаад тэрээр Louis Vuitton, Gucci, Saint Laurent зэрэг дэлхий толгой брэндүүдийн хувцсаар гоёж, уншигчдын нүдийг хужирласан байна.

Мөдхөн 30 насны босго давах загвар өмсөгч бүсгүй биеийн харьцаа 86-61-86 байдаг аж. Тэрээр өнгөрсөн жил анхны хүүгээ өлгийдөн авч, нэрт жүжигчин Орландо Блумын хамт гэр бүлээрээ Австралид амьдарч буй юм.