Хилтон сүлжээ зочид буудлын эзний охин Парис Хилтон 21 настай, загвар өмсөгч найз залуугаа тайзан дээр гарахад нь дэмжихээр Испанийн Барселона хотноо зохиогдсон загварын шоунд очжээ. Түүний найз залуу Ривер Виипери Ralph Lauren, Calvin Clein, H&M зэрэг зартай брэндийн нүүр царай болж буйгаас гадна нэрт гэрэл зурагчин Марио Тестинотой хамтран ажилладаг юм байна.

Ривер Вииперийн эцэг нь испани, эх нь финланд гаралтай гэнэ. Виипери нас залуу ч гэсэн аль хэдийнэ Дэлхийн шилдэг эрэгтэй 50 загвар өмсөгчдийн тоонд багтаж амжжээ.