Р.ГЭГЭЭ

Холливудын төдийгүй дэлхийн хамгийн цуутай сайхан хост тооцогддог Анжелина Жоли, Брэд Питт нар энэ оны тавдугаар сарын сүүлчээр гэрлэхээр тохирсон бололтой. Долоон жилийн турш амьдрахдаа зургаан хүүхдээ өсгөж, хүмүүжүүлж буй хосын хуримын зарын талаар олон тооны мэдээлэл түгсэн ч энэ удаад баараггүй хуримын тов гэж ShowBiz Sky-аас мэдээлжээ. Хэргийн учир нь Брэд Питт ойр дотны найзууддаа “Та нар Канны кино наадмын дараагаар буюу тавдугаар сарын сүүлчийн долоо хоногт заваар хэр байх вэ. Тэр үед зав гаргаарай” хэмээн хэлсэн гэнэ. Энэ нь хуримын товоо тэр үед тогтох гэсэн хэрэг гэж хэвлэлийнхэн тааварласан байна.