Олимпийн аварга Н.Түвшинбаяр тамирчин нөхдөө төлөөлөн нийгмийн анхаарлыг хандуулах зарим асуудлыг ил гаргаж жиргэдэг болоод удаж байна. Олимпийн аварга маань “Бэлтгэл хийх гээд гүйх гэхээр хотод гүйлтийн зам, талбай алга. Авто зам дагаад гүйе гэхээр хальтиргаа ихтэй, машин доогуур орчих гээд байна. Эсвэл хальтирч унан бэртчих гээд хэцүү юм. Тэрний оронд гэртээ байж байхаас” хэмээн гомдлын үгсийг хэд хоногийн өмнө шидээд авсан. Хотын даргаас эхлээд олон хүнд хамаатай энэ сэдвийг дарга нар анхааралдаа авсан болов уу. Олимпийн аваргын үгийг дуулдаг газар байгаа болов уу гэдгийг цаг хугацаа харуулах биз ээ.