П.АМГАЛАН

 Өсвөр үе, залуучуудын “Бахрейн-2025” Азийн наадам  үргэлжилж байна.  Тус наадамд оролцож буй манай улсын тамирчид амжилт арвин байна. Наадмын  жюү жицү-гийн 52 кг-ын жинд барилдсан “Шоги” академийн тамирчин Батболдын Мөнхжин хүрэл медаль хүртлээ. Тэрээр 1-р тойрогт Сири Улсын тамирчинг, 2-р тойрогт Тайланд Улсын тамирчинг ялж, хэсгийн аваргын төлөөх барилдаанд Казахстан Улсын тамирчинд идэвхийн оноогоор ялагдаж, хүрэл медалийн төлөө Филиппин Улсын тамирчинтай барилдаж 3:0-ийн харьцаагаар ялж хүрэл медалийн болзол хангалаа.

Эх сурвалж:www.zms.mn