Гэрэл зургийг Р.Оюун

"Аугаа их эх орны дайны ялалтын 80 жил"-д зориулсан шуудангийн марк болон анхны өдрийн дугтуйны нээлтийн ёслол Оросын шинжлэх ухаан, соёлын төвд боллоо. Энэ тухай гэрэл зургийн сурвалжилгаас сонирхоно уу.

Нээлтэд ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Н.Евсиков, Монгол шуудан компанийн гүйцэтгэх захирал Г.Тэлмэн, ЭСЯ-ны цэргийн болон агаарын цэргийн атташе, хошууч генерал П.В.Петрунин, Монгол Улсын Батлан хамгаалах яамны ахмадын зөвлөлийн дарга Б.Баярмагнай, Оросын шинжлэх ухаан, соёлын төвийн захирал В.В.Кильпякова, Г.В.Плехановын нэрэмжит Оросын эдийн засгийн сургуулийн Улаанбаатар дахь салбар сургуулийн захирал Н.В.Антипова, Монгол шуудангийн Марк ба үнэт цаасны хэлтсийн дарга Б.Билгүүн, тус хэлтсийн зөвлөх Б.Дамдинбазар, хүндэт дипломатч, зөвлөх О.Батсайхан нар оролцлоо.

Мөн анхны өдрийн дугтуйн дээр гарын үсэг зурж, тамгалах ёслол болов.

 

Дурсгалын марк, дугтуйг хүндэт хүмүүст гардууллаа.

Ялалтын 80 жилийн ойн марк.

Анхны өдрийн дугтуй.

Оролцогчид дурсгалын зураг татууллаа.

Эх сурвалж www.zms.mn