Б.ОЮУНЗУЛ

Алдарт дуучин Селин Дионыг мэдэхгүй хүн үгүй биз ээ. Канадын дуучин, ая зохиогч, жүжигчин тэрбээр айлын 14 хүүхдийн хамгийн бага нь. Тэдний гэр бүл өнөр өтгөн ч маш жижигхэн байшинд амь зуудаг байжээ. Гэхдээ ядуу тарчиг амьдралыг нь эцэг эхийн халуун хайр нөхдөг байсан талаар Селин Дион ярьсан байдаг. “Бид учиргүй ядуу биш байсан ч илүү мөнгө гэж гардаггүй байлаа. Квебек дахь байшин маань маш жижиг байв. Гэхдээ л бие биенээ гэх сэтгэл, хайраар бялхсан гэр бүл байсан. Үүнээс өөр юу хэрэгтэй гэж” хэмээн дуучин ярьжээ. Селин франц хэлтэй орнуудад алдаршиж, цомгоо гаргахаар болоход нөхөр нь болох гэж байсан Рене Анжелил гэрээ барьцаанд тавьж бичүүлж байсан гэдэг. Селин ч амжилтад хүрч, англи хэл дээр цомгууд гаргаснаар дэлхийд алдаршсан билээ.

 

1815 онд. Италичуудын нэгдэх асуудал яригдаж эхэлжээ.

1822 онд. АНУ-д Флорида муж байгуулагдав.

1844 онд. Гайтигаас тусгаар тогтнохын төлөөх Доминиканы дайн эхэлжээ.

1856 онд. Парисын тунхагт гарын үсэг зурснаар Крымын дайн өндөрлөв.

1863 онд. Данийн хунтайж Вилгельм Георг Грекын хаанаар өргөмжлөгджээ.

1918 онд. Баку хотод засаглалаа эсэргүүцсэн жагсаал болж эцэстээ эмх замбараагүй байдал болон хувирчээ.

1939 онд. Дайны Хайкел 100 хөлөг онгоц 745 км/ц хурдалж шинэ дээд амжилт тогтоов.

1940 онд. Хятад-Японы хоёрдугаар дайн: Япон улс Хятадын Нанжинг хотод хяналтаа тогтоожээ.

1945 онд. Дэлхийн II дайн: Зөвлөлтийн арми Австрийн Вьенна, Польшийн Данзиг хотуудыг чөлөөлөв.

1949 онд. Исланд улс НАТО буюу Умард Атлантын цэргийн эвсэлд нэгдсэнийг эсэргүүцсэн жагсаал Рейкявик хотноо болжээ.

1965 онд. Вьетнамын дайн: Вьетнамын Сайгон хотод байрлах АНУ-ын элчин сайдын яамны гадаа автомашинд суурилуулсан бөмбөг дэлбэрч 22 хүн амиа алдан, 183 хүн шархаджээ.

2009 онд. Пакистаны Лахор хотод орших Махаван цагдаагийн академид 12 зэвсэгт этгээд халдав.

2017 онд. Дэлхийн анхны хувийн хөлөг SpaceX амжилттай хөөрч, сансрын уудамд гарчээ.

Эх сурвалж www.zms.mn