“Америкт үнэгүй юм гэж бараг байхгүй. Хөдөлбөл хөлс” гэж ярьдаг хүн олон бий. Гэтэл “Хайвал боломж бий. Тэнд үнэгүй суралцаж, бас үнэгүй эмчлүүлж болно” гэдгийг хүмүүс хэлж байна. Хоёр сая гаруй монголчуудаас өвчтэй зовлонтой хүнийг нь тоолбол багагүй тоо гарч ирнэ. Гэтэл хорин сая хүнийг ч үнэгүй эмчилчэх хүчин чадалтай том эмнэлэг АНУ-д байна. Сhicago хотын down town орчим байрладаг энэ эмнэлгийн нэрийг John H Stroger Jr Hospital of Cook County гэдэг. Ингээд дараах мэдээллийг хүргэв.
1. Хамгийн түрүүнд та “Emergency room” буюу түргэн тусламжийн хүлээн авахаар нь очоод үйлчлүүлээрэй. Эмчид үзүүлсэний дараа шаардлагатай шинжилгээ оношлогоог хийлгэж болох нь. Өөрөөр хэлбэл, бүгдийг эхнээс нь эхэлнэ гэсэн үг. Урьд өмнө хаана хэвтэж эмчлүүлж байсан, ямар эмчилгээ хийлгэж байсан гэх мэт баримт бичиг хэрэг болохгүй юм байна.
2. Эмчилгээ эхэлсний дараа танаас эмчилгээний төлбөрийн талаар асууна. Хэрэв төлбөрийн чадваргүй бол үүнийгээ үзүүлэх хэрэгтэй. Ингэснээр 80 -99 хувийн хөнгөлөлт үзүүлээд эмчилгээгээ цааш үргэлжлүүлдэг юм байна. Тус эмнэлгийн албан ёсны вэб сайт дээр хүмүүсийн бичсэн сэтгэгдлийг үзвэл 50 сая ам.долларын үнэгүй эмчилгээ хийлгээд , эдгэж эрүүлжсэн хүмүүсийн талархсан сэтгэгдэл хүртэл байна.
3. Хүний нутагт мэдээж, хэл мэддэг байх хэрэгтэй. Эмнэлэгт хандаж байгаа хүмүүс өвчний түүх, мөн зовиур шаналгаагаа хэлээд ойлгуулчихдаг, эмчийн хэлснийг ойлгодог байвал хаа хаанаа хүндрэл учрахгүй. Хэрэв боломжгүй бол цаасан дээр урьдчилаад бичиж, бэлдэж болох нь. Эмчийн хэлсэнийг ч гэсэн товч бичүүлээд авбал хэрэг болно. Эмнэлгийн үг хэллэгүүд голдуу латин, грек хэл дээр байдаг учир орчуулагчтай холбогдсон ч эмнэлэг ангаахын чиглэлийн мэргэшсэн орчуулагч биш л бол учир дутагдалтай байх учир урьдчилаад өөрөө бэлтгэх нь хамгийн сайн арга юм.
4. Эмчлүүлээд явж байх хооронд судалгаанд орох үгүйг асууж магад. Энэ үед та “Туршлагын туулай болно” гэж айхын хэрэггүй. Судалгаа гэдэг нь туршилтад ороод баталгаажсан эм, тариа, эмчилгээний, үр дүнгийг нь баталгаажуулж, эмчилгээ хэр зэрэг үр дүнтэй байгааг нь тогтоож буй хэрэг.
5. Бичиг баримт бүрдүүлэлт. Таны америкт статустай эсэх чинь хамаагүй боловч тус эмнэлгийн харьяа оршин суугч байх ёстой. Магадгүй энэ танд багагүй бэрхшээл учруулж болно энэ нь өөр газар хаягаа түр шилжүүлсэн байх ёстой гэсэн үг юм.
6. Хэрэв үзүүлээд эмчлүүлээд эхэлчихвэл “Аppointment” буюу тогтоосон цаг хугацаандаа очиж үзүүлэх хэрэгтэй. Урьдчилан хэлэлгүй очвол хэдэн сараар ч хамаагүй хүлээх хэрэг гарч мэдэх нь. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг үзэхийг хүсвэл та дараах сайтад зочлоорой.