Р.ОЮУН

 

“Хонгор сумынхан хор­дож гэнэ. Хорт хавд­раар нас барж байна” гэх мэдээлэл хэвлэлийн хуу­даснаас салахаа больсон. Энэ мэдээллийн дагуу бид  албаны хүнээс нь дараах мэдээллийг тодруулсан юм.  Тус суманд одоогоор 5000 гаруй хүн амьдарч байгаа аж. Иргэдийн эрүүл мэндийн байдал ямар байгаа талаар  Дархан-Уул аймгийн Хонгор сумын Эрүүл мэндийн төвийн дарга Б.Цэцэгээтэй ярилц­сан юм.

 

ХОРНООС БОЛЖ ӨВЧЛӨЛ ИХЭССЭН, ХОРДОЖ НАС БАРСАН ТОХИОЛДОЛ ГАРААГҮЙ

 

-Сүүлийн үед хэвлэл, мэдээллийн хэрэгслээр Хонгор сумынхан хордоод, хорт хавдраар өвчлөөд байгаа тухай ярьж бичих боллоо. Энэ хэр үнэн боди­той мэдээлэл вэ. Тус сумын Эрүүл мэндийн төв, ард иргэдийн эрүүл мэн­дийн байдлыг хариуцан ажиллаж байгаа хүний хувьд бидэнд тодорхой мэ­дээлэл өгөхгүй юу?

-Би 2007 оноос хойш Хонгор сумын эмнэлэгт ажиллаж байна. Өнөөд­рийн байдлаар манай эм­нэл­гийн тусламж үйлчил­гээ чанартай, иргэддээ нээлттэй хүртээмжтэй хүрч байна. 2007 онд Хон­гор суманд цианит нат­рийн хордлого гарсантай холбоотойгоор үе үе ийм яриа тасралтгүй гарч бай­гаа. Тэр үед хүмүүс тодор­хой хэмжээгээр хор ал­дагд­сантай холбоотойгоор Эрүүл мэндийн яам болон бусад нарийн мэргэжлийн эмч нар манайд ирж ажил­лах­даа хөнгөн зэргийн хордлого иргэдийн дунд байна гээд эмчилгээнд хү­мүүсийг хамруулж бай­сан. Түүнээс хойш тэр хор­ноос болоод өвчлөл ихэ­сээд ч байгаа юм уу, эсвэл хүндрэл, нас баралт ихэс­сэн зүйл одоогоор ажиг­лаг­дахгүй байна. Бид өдөр бүр хяналт тавин ажиллаж байгаа. Одоо Хонгор су­мын хувьд хавдар өвчин ихсэх хандлагатай байна. Энэ өвчин ганцхан манай суманд ч биш улсын хэм­жээнд ихэсч байгаа. Бид бусад аймаг, сум, улсын дундажтай харьцуулахад аймаг, улсын дунджаас доогуур байна. Өнгөрсөн онд 45 хүн нас барсан. Үүнээс 20 нь эмнэлгийн хяналтад байж байгаад нас барсан бол нөгөө хүмүүс нь Хонгорын харъяа хэр­нээ Улаанбаатар ч юм уу, өөр аймаг, суманд явж бай­гаад эндсэн байдаг. Иргэншлийнхээ хувьд ир­гэ­ний бүртгэл мэдээллээс бичиг баримт авахад Хон­горын нас баралт болчих­дог. Ер нь харшил өвчин их байгаа. Улирлын чанар­тай сэдэрдэг. Түүнээс ярьж байгаа бусад өвчин байхгүй.

-Орон нутгийн эмнэл­гүү­дээр явж байхад,  эмч, сувилагч боловсон хүчин дут­маг, хэвтэж эмчлүү­лэ­хэд  ор дэр хүрэлцдэггүй гэх шалтгаан тоочдог. Танай эмнэлгийн хувьд  энэ асуудал ямар төвшинд байна вэ?

-Хонгор сумын эмнэ­лэг 1969 онд бага эмчийн сал­бар нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж анх­ны өвчтөнөө авч байсан. Одоо манай эмнэлэг гур­ван их эмч, дөрвөн бага эмч, туслах ажилтан нийл­сэн 22 хүний бүрэлдэхүүн­тэйгээр эмнэлгийн анхан шатны тусламж, үйлчил­гээг Хонгор сумынхаа ир­гэдэд үзүүлж байна. Су­мын эмнэлгийн хувьд их эмчийн хангалт сайн, эм­нэлгийн тусламж, үйлчил­гээ болон тохижилт, үйлч­лүүлэгчдэд ээлтэй орчин бүрдүүлэхээр нэлээд ажил хийсэн. Манай эмнэлэг улсын хэмжээнд зарласан “Үйлчлүүлэгчдэд ээлтэй орчин” уралдаанд гурав­ду­гаар байр эзэлсэн. 

 

ХОНГОР СУМ ГУРВАН БАГ, 5856 ХҮН АМТАЙ

 

-Хонгор суманд  хэч­нээн хүн амьдарч байна. Хортой бодис тархлаа, хамуу, томуу нь дийлдэх­гүй байна гээд нэг хэсэг яриад байсан. Одоо байдал ямар байна?

-Хонгор сум гурван баг, 5856 хүн амтай. Хорд­лого гарсан нэгдүгээр багт 2529 хүн хэвийн амьдарч байна. Багуудаа өвчлөл, нас баралтынх нь байд­лаар судалгаа хийхэд нэг, гуравдугаар баг өвчлөлөө­рөө илүү байсан. Салхит баг төвийн мөртлөө өвчлөл болон нас баралтаараа нэг, хоёр тохиолдлоороо нэгдүгээр багтай ижилхэн байсан. Харин хоёрдугаар баг нь хөдөө байдаг учраас өвчлөл бага. Тухайн үед хүн бүрийг эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хам­руу­лахад ихэнх нь суурь болон арьс, харшлын өв­чин ч их байсан. Одоо тэр үетэй харьцуулахад арьс, харшлын өвчин байхгүй. Удаан эмчлэгддэг, улир­лын чанартай харшлын өвчнүүд байгаа. Өвчлөлд ганцхан гадаад орчин нө­лөө­лөхгүй. Хувь хүний биеийн байдал, зөв зохис­той хооллолт, сэтгэл, са­наа нөлөөлдөг харшил бай­гаа. Манайд эрүүл мэн­дийн тусламж үйлчил­гээний чанарыг хариуц­сан статистик үзүүлэлтүүд гэж гардаг. Үүн дээр бид сар бүр дүн шинжилгээ хийж улирал тутам эрүүл мэндийн газраас хяналт шалгалтын үнэлгээ ирж аль үзүүлэлт нь бууж, аль нь анхаарал татаж байна гэдэгт үнэлэлт, дүгнэлт өгч ирсэн. Хавдар ихсэх хандлагатай байна. Он гарсаар халдварт шар өв­чин өмнөх онуудаас ихсэх хандлагатай байгаа. 2-15 насны хүүхдүүд өвчилж байна. 

-Багаж, тоног төхөө­рөм­жийн хувьд?

-Багаж, тоног төхөө­рөм­жийн хувьд нэлээн сайн хангагдсан. Мянга­ны сорилын сангаас ма­найд 8.1 ам.долларын өртөг бүхий эмнэлгийн гаралтай хог хаягдлыг халдваргүй­жүү­лэх хогийн сав болон дагалдах зүйлүүдийг бэ­лэг­лэсэн. Мөн 10.1 сая төг­рөгийн яаралтай тус­лам­жийн багаж, тоног тө­хөөрөмжүүдийг өгсөн. Су­мын эмнэлэг боломжийн ажил­лаж байна.                       

-Орон нутагт эхийн эндэгдэл багагүй гардаг. Харин сүүлийн жилүүдэд харьцангуй багассан юм шиг. Танай сумын хувьд энэ асуудалд хэр анхаарч ажиллаж байна вэ.  Сүү­лийн үед эх, хүүхдийн эн­дэг­дэл гарсан уу? 

-Хүн ам жилээс жилд өсч байна. Үүнтэй холбоо­тойгоор жирэмслэлт бас ихэсч байгаа. Эхчүүд жи­рэмс­лээд хожуу хяналтад ордог байсан бол 2008 оноос хойш хожуу хяналт байхгүй болсон. 2007 оноос хойш нэг нугасны эвэрхийтэй хүүхэд гарсан ч зургаан сар болоод өн­гөр­сөн. Уруул, тагнай нь сэтэрхий нэг хүүхэд төрс­нийг эмчилгээнд хамруул­сан. Одоо энэ хүүхэд хоёр настай, эрүүл саруул Ша­рын гол сум руу шилжсэн байгаа. Түүнээс яг жирэм­сэн эх үүнээс болж хүн­дэрч, дутуу төрсөн гэсэн эндэгдэл байхгүй.