Барилгын гол түүхий эд болох арматурыг импортлодог нь орон сууцны үнэөсөх шалтгаан болж байна хэмээн Монголын барилгачдын материалүйлдвэрлэгчдийн холбоо үзэж байна. Энэ талаар тус холбооны гүйцэтгэхзахирал О.Лхагвадоржоос тодрууллаа.

-Арматурын хэрэгцээний хэдэн хувийг импортоор авч байна вэ?

-Монгол Улсад барилгын гол түүхий эд болох арматур жилд 300 мянган тоннын хэрэгцээ байдаг. Үүний 70 гаруй хувийг импортоор авч байна. Тухайлбал,  2017 оны байдлаар 110 гаруй сая ам.долларыг гадагшаа арматурын үнэд шилжүүлсэн байна. Тухайн оны эхэнд нэг тонн нь арматур 1.2 сая төгрөг байсан бол өнөөдрийн байдлаар 1.7 сая төгрөг болж 35 хувиар өссөн. Бүтээн байгуулалтын ажил энэ жилийн тухайд өмнөх оноос нэмэгдэх төлөвтэй байна. Тиймээс арматурын эрэлт нэмэгдэх хандлагатай байгаа. Гэтэл арматурын дотоодын томоохон үйлдвэрүүд уул уурхайн компаниудад ган бөмбөлөг захиалгаар нийлүүлэхээр чиглэлээ өөрчилсөнтэй холбоотойгоор барилгын арматур үйлдвэрлэхээ зогсоосон байна.

-Тэгэхээр барилга, орон сууцны үнэ энэ жилээс өснө гэсэн үг үү?

-Манайд төмрийн хүдэр нэг тонн нь 100 гаруй мянган төгрөг байна. Гэтэл импортоор нэг тонн арматурыг 1.7 сая төгрөгөөр аваад байвал цаашид импортоос бүрэн хараат болох нөхцөл байдал үүссэн. Үүнийгээ дагаад барилга, орон сууцны үнэ өсөх магадлалтай боллоо. Тиймээс Зсагийн газар дотоодын үйлдвэрүүдээ бодлогоор дэмжих шаардлагатай болоод байна.

-Дархны төмөрлөгийн үйлдвэр арматурын хэдэн хувийг үйлдвэрлэж байна вэ?

-Тус үйлдвэр барилгын арматур үйлдвэрлэхээ зогсоосонтой холбоотой. Эднийх жилийн хэрэгцээнээс 100 мянган тонныг нийлүүлдэг байсан. Гэтэл уул уурхайн компаниудад ган бөмбөлөг үйлдвэрлэж ашиг хонжоог илүүд үзэж байгаагаас дээрх нөхцөл байдал үүсэхэд нөлөөлсөн гэж манай холбооноос үзэж байна.

Эх сурвалж: www.polit.mn