С.УЯНГА

 АТГ-аас өчигдөр сар бүрийн 25-ны өдрийн ээлжит хэвлэлийн бага хурлаа хийв. Энэ үеэр АТГ-ын Мөрдөн шалгах хэлстийн дарга Э.Идэрцог, Урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх хэлтсийн дарга Т.Баярхүү, Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга Х.Хашбаатар нар авлига албан тушаалын томоохон хэргүүдийн талаар мэдээлэл өгч сэтгүүлчдийн асуултад хариуллаа. Мэдээллийг тоймлон хүргэж байна.

 Д.СУГАРЫН ГАРЫН ҮСГИЙГ ШИНЖЭЭЧЭЭР СУДЛУУЛСАН

 Эрдэнэт үйлдвэртэй холбоотойгоор цаашид ч  нэлээдгүй асуудал сөхөгдөх байх гэдгийг  АТГ-аас мэдэгдэв. Тод­руулбал, Эрдэнэт үйлд­вэр батлан даалт гар­гаж зээл авсан бо­лонЖастгрупптэй хол­боотой асуудлыг шал­гаж, Ерөнхий сайд асан С.Баяраас бай­цаалт авсан. Үүнтэй холбоотойгоор  өндөр албан тушаалтнуудыг нарийвч­лан шалгаж бай­гаа. Мөн Ш.Батхүүгийн бизнесийн ха­маа­рал бүхий өмч хө­рөнгө, иргэн, аж ахуйн нэгжийг шалгаж байгаа. “Жастболон Алтжин компани нарын хооронд   Г.Алтанг өмнө нь дуудаж байцаалт авсан. Шаардлагатай бол дахин дуудаж, мэдүүлэг авна.

Төрийн өмчийн хорооны дарга асан, Үндсэн хуулийн цэ­цийн гишүүн Д.Сугараас байцаалт авч, гарын үсгийг хуу­рамч эсэхийг шалгаж, шин­жээчээр судлуулсан. Шаардлагатай бол нэмж  тайлбар байцаалт авна. ТЭЦ-4 компанийн захи­рал С.Анхбаярыг нийтийн албан тушаалтны хувьд бус­даас авлига авсан байж болзошгүй гэж эрүүгийн хэрэг үүсгэжшалгаж байгаа аж.

Шадар сайдаар ажиллаж байсан Таван­толгойн орд газрыг ашиглахтай хол­боотой асуудал дээр төслийн Засгийн газрын ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байх хугацаандаа  гэрээний төслийг боловсруулахад албан тушаалаа урвуу­лан ашигласан эсэх талаар Элчин сайд М.Энхсайханд нийслэлийн прокурорын газ­раас эрүүгийн хэ­рэг үүсгэсэн байна. Гэр­чийг мэдүүлэг авахаар дууд­саны дагуу өнөөдөр (III/26) АТГ-т мэдүүлэг өгсөн байна. Түүнчлэн Монголбанкны ерөн­хийлөгчөөр ажил­­лаж байсан Н.Золжаргал болон Төмөр замтай холбогдох хэргийг цагдаагийн байгууллагатай хамтран шалгаж байгаа аж.

 САНГИЙН САЙД Ч.ХҮРЭЛБААТАРААС ГЭРЧЭЭР ТАЙЛБАР МЭДҮҮЛЭГ АВСАН

 АТГ-аас Увс аймгийн нутагтХотгор шанагынуурхайн хувьцаа эзэмшигчдийн хоорондын хувьцаа худалдсан эсэх асуудал дээр хэрэг бүртгэлийн хэрэг нээж, шалгаж байгаа юм байна. Энэ асуудал дээр Сангийн сайд Ч.Хүрэлбаатараас гэрчээр тайлбар мэдүүлэг авсан гэлээ.

Мөн Тавантолгой Ухаа худагтай холбоотой асуудлаар Мөрдөн шалгах хэлстийн дарга Э.ИдэрцогОдоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга 2012 оны гуравдугаар сарын 22-ны өдөр АТГ-т Тавантолгой Ухаа худагтай холбоотой асуудлаар шалгуулах хүсэлт гаргасан байдаг. АТГ шалгаад хуулийн дагуу мөрдөн шалгах хойшлуулшгүй ажиллагаа явуулж тодорхой хэмжээнд үзлэг хийхийг прокуророор батлуулж бичиг баримтыг хураан авч ажиллагаа явуулаад 2012 оны дөрөвдүгээр сарын 5-ны өдөр нийс­лэлийн прокурорын газарт эрүүгийн хэрэг үүсгэх саналтайгаар шил­жүүлсэн байдаг. Про­курорын байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэхийг татгалзсан байсныг энэ оны гуравдугаар сарын 9-ний өдөр Эрүүгийн хэрэг үүсгэж хэрэг бүртгэл нээж прокурорт шилжүүллээ. Таван­толгой Ухаа худагтай холбоотой асуудлыг эхнээс нь нэг бүрчлэн шал­гаж байна. Тухайн үеийн албан тушаалт­нуудын оролцоог няг­талж  байнагэвХарин УИХ-ын гишүүн Д.Гантулгатай холбоотой асуудлыг цагдаагийн бай­гуул­лагатай хамтарсан ажлын хэсэг шалгаж байгаа бөгөөд  түүнээс  байцаалт авсан байна. Шинжээч томилж хэргийн дүг­нэлт гарсны дагуу про­курорын байгууллага яллагдагчаар татах санал ирүүлж, тогтоолыг та­нил­цуулахаар 18 удаа хандаад байгаа. Д.Гантулга гишүүн өөрөө хурал, томилттой гэх шалтгаанаар тогтоолтой танилцахгүй байгаа учраас өмгөөлөгч, туслах, гэр бүлийн хүмүүст хандаад байгаа юм байна.

2016 оны сонгуулийн дараа Хөгжлийн банкны үйл ажиллагаанд  хийсэн шалгалтын хүрээнд тухайн үеийн Засгийн газрын зарим сайд нарт хэрэг үүсгээд байгаа юм. Тэгвэл гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл, эрүүгийн хэрэгт эрх баригч намаас холбогдон шалгагдаж байгаа хүмүүс бий гэдгийг энэ үеэр мэдэгдлээ.

 МӨРДӨН ШАЛГАХ ХЭРГИЙН АЧААЛАЛ ТАВ ДАХИН ӨСЧЭЭ

 Өнгөрсөн сард албан тушаалтнуудын ХАСХОМ-т хийсэн шалгалтаар гурван албан ту­шаалтай зөрчилтэй. Мөн нийтийн албанд то­ми­логдохоор нэр дэвшсэн 733 иргэний хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг хянасны дотор ЦЕГ, НДЕГ, ЭМЯ хамгийн олон мэдүүлэг хянуулахаар ирүүлжээ.

Хэвлэлийн хурлын үеэр АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөл болон өндөр албан ту­шаалтныг шалгах явцад дарамт шахалт ирдэг талаарх асуултад Урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх хэлтсийн дарга Т.Баярхүү  хариулсан юм. ТэрээрАвлигын эсрэг хуульд зааснаар АТГ-ын дэргэ­дэх Олон нийтийн зөвлөл хэрэг бүртгэл мөрдөн байцаалтаас бусад үйл ажиллагаанд хяналт тавьж, зөвлөмж өгөх чиг үүрэгтэй. Одоогийн байдлаар зөвлөмж өгсөн асуу­дал алга. Харин эсрэ­гээрээ шүүхээр эцэслэн шийд­вэр­лэгдээгүй байгаа эрүүгийн хэр­гүүдийг яриад байгаа нь зохимжгүй. Магадгүй зарим тохиолдолд ярьж байгаа зүйлүүд нь хууль зөрчсөн үйлдэл болохыг үгүйсгэхгүй. Нэр нь АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөл боловч улс төрийн намын тодорхой албан тушаал хашиж байгаа хүмүүс байгаа. Аль нэг хувь хүн хуулийн этгээд АТГ-ын үйл ажиллагаанд ямар нэг байдлаар хөндлөнгөөс оролцохыг хориглоно гэдгийг хуульд тодорхой зааж өгсөн байдаг. АТГ-ын үйл ажиллагаанд шууд нөлөөлөхгүй бо­ловч сүүлийн үед зарим нэг эрх бүхий албан тушаалтнуудаас хэв­лэл мэдээллийн байгуул­лагаар дамжуулан нөлөө­лөх оролдлого гарч байна. Гэхдээ АТГ хуулийн дагуу хараат бусаар чиг үүргээ хэрэгжүүлж байгаа гэж ойлгож болногэдгийг хэллээ. Харин АТГ-т ирж буй өргөдөл гомдол мэдээлэл шалгагдаж байгаа хэргүүдийг сүүлийн гурван жилийг харь­цуулахад  сүүлийн жилд мөрдөн шалгах хэргийн ачаалал тав дахин өссөн. 2017 онд 114 хэрэг шалгагдаж байсан бол энэ жил 300 гаруй болсон. АТГ орон нутагт салбаргүй, боловсон хүчин дутмаг байгаа. Мөрдөн байцаагчдын ачаа­лал нэмэгдсэнээс хэрэг бүртгэл мөрдөн байцаалттай холбоотой зарим хүндрэлүүд гарч байгаа аж.

 

 Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин