З.БОЛД

МУИС бол Монголын хамгийн том их сургууль. 76 жилийн түүхтэй. Энэ сургуулиас МУБИС, ХААИС, ЭМШУИС, ШУТИС, ХИС, Ховд Их сургууль өрх тусгаарласан байдаг.

Тийм учраас Монгол Улсын дээд боловсрол олгодог топ сургууль гэсэн үг.

Харин сүүлийн үед МУИС-тай холбоотой таагүй мэдээлэл ээлж дараалан гарах боллоо.

Ялангуяа энэ сургуулийн удирдлагатай холбоотой гомдол салбарын яам, тэр байтугай хуулийн байгууллагад ч очих болсон байна.

Нэр бүхий нэгэн иргэн 2017 онд АТГ-т МУИС-ийн удирдлагуудын талаар гомдол гаргажээ. Үүний дагуу АТГ-аас Авлигын эсрэг хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2-т заасны дагуу шалгасан байна.

Тодруулбал, иргэний гомдлын дагуу АТГ-аас МУИС-ийн Олон улсын харилцаа, нийгмийн удирдлагын сургуулийн зарим үйл ажиллагаанд хяналт шалгалтыг хийлгэхээр БСШУСЯ-нд албан бичиг хүргүүлсэн байна. Энэ дагуу БСШУС-ын сайдын 2017 оны зургадугаар сарын 5-ны адрийн баталсан удирдамжийн дагуу хяналт шинжилгээ, үнэлгээ хийлгэжээ. Ингээд тайлангаа АТГ-т ирүүлсэн байна.

Дээрх шалгалтаар МУИС-ийн журмыг зөрчиж дүн зассан, хичээлийг нөхөц тооцсон, магистрын ангид элсүүлсэн зэрэг зөрчлүүд илэрчээ. Өөрөөр хэлбэл, МУИС-ийн журмыг зөрчөөд зарим оюутанд нийт оюутнаас давуу эрх эдлүүлсэн гэсэн үг юм.

Тэдгээрээ нэгийг онцолъё.

Оюутан Т нь О2016 оны арваннэгдүгээр сарын 3-ны өдөр хоёр хичээлийн шалгалт хоцорч өгсөн тул дүнгээ оруулах талаар өргөдөл гаргажээ. Үүний дагуу Олон улсын харилцаа, нийгмийн удирдлагын сургуулийн захирал Б-аас уг дүнг оруулж шийдвэрлэх хүсэлтийг 2016 оны арванхоёрдугаар сарын 16-ны өдрийн 09/72 дугаар албан бичгээр Сургалтын нэгдсэн албаны дарга У-д өгсөн байна. У нь уг өргөдлийгМУИС-ийн Сургалтын журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.10-т заасанДүнгийн талаарх гомдол барагдуулах журам”-ын дагуу шийдвэрлсэн гэх боловч оюутан Т-аас гаргасан өргөдөлд дурдсан өвчтэй байсан буюу хүндэтгэн үзэх шалтгаантай байсныг нотлох баримтгүйгээр шийджээ. Оюутан Т нь өвчтэй байсан тухайгаа нотлох баримтыг МУИС-д гаргаж өгөөгүй байна.

Ийм байтал Сургалтын нэгдсэн албаны дарга У нь  оюутан Т-ын 2015 оны хавар судалсанМэдээллийн технологийн үндэс”, 2016 оны хавар судалсанГадаад бодлогын дүн шинжилгээ”, шийдвэр гаргалтгэдэг хоцорсон хичээлүүдийн дүнг 2016 оны арванхоёрдугаар 27-ндСиси”-д нөхөн оруулж, улмаар Т нь 2016 онд МУИС-ийг төгсчээ.

Уг нь МУИС-ийн журамд энэ талаар заахдаа тухайн хичээлийг судалсан боловч дараагийн улирлын эхнийг сарын дотор дүнгээСиси”-д оруулаагүй тохиолдолд дүнг нь оруулахгүй. Хичээлийг дахин судлуулдаг байна.

АТГ-аас энэ мэтийн зөрчилтэй асуудлуудыг дахин гаргуулахгүй байх талаар анхааруулж, дотоод хяналт шалгалтыг сайжруулах талаар МУИС-д албан бичиг хүргүүлжээ.6-3 6-1 6-2

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин