Төслийн ахлах зөвлөх ЯМАШИТА МАМОРУ

Япон улсын Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Монгол Улсын Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газарт томилогдонНийгмийн даатгалын үйл ажиллагааны чадавхийг бэхжүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлж байна.

Өнөөгийн нийгэмд бидний амьдралд зайлшгүй байх ёстой зүйл болнийгмийн хамгаалал”.  Япон улс тэтгэврийн даатгалын тогтолцоондоо бүх иргэнийг хамруулах болсон шалтгааныг тайлбарлахаар бэлтгэлээ.

Японд оршин суугаа 20 нас хүрсэн бүх иргэн заавал даатгалд хамрагдаж, шимтгэл төлөх үүрэгтэй. Түүнчлэн гурван сараас дээш хугацаагаар оршин сууж буй гадаадын иргэнд ч хамаатай. Тухайн хүн оюутан эсвэл ажилгүй байхаас үл хамааран даатгалд хамрагдах үүрэгтэй. Учир нь хүнд өвдөх, бэртэж гэмтэх, нас барах эрсдэл тохиолдож болно. Тиймээс бүх иргэнийг албан журмаар даатгалд хамруулдаг. Япон улсЭдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын Пакт (Олон улсын хүний эрхийн A Пакт)”-д нэгдсэн учраас иргэншил харгалзахгүйгээр даатгалд хамруулна гэсэн үг.

Олон улсын хүний эрхийн пактад оролцогч орнууд яс үндэс, арьсны өнгө, хүйс, хэл, шашин шүтлэг, улс төрийн болон бусад үзэл бодол, нийгмийн гарал, эд хөрөнгийн байдал зэргээр алагчлахгүй хэмээн тунхагласан. Үүнийг хэрэгжүүлэх баталгааг бий болгох үүрэгтэй бөгөөд тус пактын IX зүйлд заасанчлан орол­цогч орнууд нийгмийн даатгалыг оролцуулан, хүн бүрийн нийгмийн хамгаалалд хамрагдах эрхийг хүлээн зөвшөөрнө гэсэн байдаг.

20-оос доош насны иргэдийг хүүхэд гэж үзэн хүүхдийн халамжийн тогтолцоонд хам­руулдаг. Ийнхүү Япон улс тэтгэврийн даат­галыг багтаасан нийгмийн хамгааллын тогтолцоондоо, оршин сууж буй бүх иргэнээ эрс­дэлээс хамгаалах гол үүргээ олон улсын гэрээний тунхаглалд суурилсан байна.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин