Б.ТУУЛ

Манай улсад  зонхилон тохиолдох халдварт бус өвчний жагсаалтад зүрх судасны өвчлөл дээгүүр байр эзэлдэгЗүрх судасны эмгэгээс хамгийн их тохиолддог нь даралт ихсэх, зүрхний шигдээс, тархины цус харвалт. Хүн амын цөөнгүй хэсэг нь энэ өвчнөөр нас бардаг. Зүрх судасны өвчин, эдгээр эмгэг  нь  ихэвчлэн амьдралын буруу хэв маягаас үүсдэг. Ялангуяа, архи, тамхины хэрэглээ, хоол хүнсний буруу хэрэглээ өөх тос, нүүрс ус, давс ихтэй хоол хэтрүүлэн хэрэглэхээс үүдэлтэй байдаг. Мөн хөдөлгөөний хомсдол, таргалалт, стресс, чихрийн шижин ч зүрх судасны эмгэг үүсэх хүчин зүйлүүд болдог байна. Тиймээс Улсын III төв эмнэлэг нэгэн чухал төслийг хийж эхлээд байгаагаа тайлан өдөрлөгтөө онцолж байна. Тус эмнэлгийн хамт олон  2017 оныгНийгмийн эрүүл мэндийг дэмжих жилболгон зарласан. Энэ хүрээнд III эмнэлгийн эмч, мэргэ­жилтнүүд иргэд, олон нийт рүү чиглэсэн эрүүл мэндийн боловс­рол олгох сургалт сурталчилгаа, нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр хийж, хэрэгжүүлсэн аян, зорилтот  хөтөлбөр, дэлхийн эрүүл мэндийн тэмдэглэлт өдрийн үйл ажиллагаа гээд олон ажлыг зохион байгуулсан байна. Энэ ажлаа дүгнэж тайлагнах зорилгоор энэ сарын 6-нд  “Нийгмийн эрүүл мэндийн жилийн тайлан өдөрлөг”-ийг ам­­­жилттай зохион байгуулсан юм.

[caption id="attachment_48646" align="aligncenter" width="750"]Төслийн хүрээнд нийт 18324 хүнд цусны даралт ихсэлтийн эрт илрүүлэг үзлэг хийжээ. Төслийн хүрээнд нийт 18324 хүнд цусны даралт ихсэлтийн эрт илрүүлэг үзлэг хийжээ.[/caption]

Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жил”-ийн хүрээнд олон шинэ­ ажил хийсэн ч онцлох гол ажил нь тус эмнэлгийн санаачлага, “Хаан банксангийн  дэмжлэгтэйгээрЦусны  даралт ихсэлтийн эсрэг аянсэдэвт зорилтод төслийг хэрэгжүүлсэн юм. Энэ ажлын хүрээнд иргэдийн дунд даралт ихсэх өвчний эрт илрүүлэг хийхдаралт ихсэлтээс сэргийлэх мэдлэг олгох сургалт сурталчилгааны ажлыг зохион байгуулсан байна. Энэ ажил цаашид ч бас үргэлжилнэ гэдгийг албаныхан хэлж байна.   Төслийн хүрээнд нийт 18324 хүнд цусны даралт ихсэлтийн эрт илрүүлэг үзлэг хийж, “Хаан банк”-ны захын байршилтай дөрвөн том салбарт цусны даралт үзэж, хянах сүүлийн үеийн аппарат бүхийЦусны даралтын буланбайгуулжээ. Дээрх салбаруудад 79 теллер ажилтныг анхан шатны зөвлөгчөөр бэлтгэ­сэн байна. Тус эмнэлгийн хамт олонНийгмийн эрүүл мэндийг дэмжих жил”-ийн хүрээнд нийтдээ нийгмийн эрүүл мэндийн зорилтот аяныг гурван удаа, Дэлхийн эрүүл мэндийн тэмдэглэлт өдрийг 15 удаа тус тус зохион байгуулж, таниулга сурталчилгаа хийжээ.

Өдөрлөгийн үеэр тус төвүүдэд даралтаа хэм­жүүлсэн өндөр настнууд хүрэлцэн ирсэн байна. Үйлчлүүлэгчдийн олонх нь эмнэлэг орох завгүй, даралтаа хянах боломжгүй хүмүүст зориулаад ийм аян хэрэгжүүлж байгаад баяртай байгаагаа хэлж байлаа. Зарим нь байнга даралтны эм уухаас өөрөөр даралтаа хянах боломжгүй явдагаа хэлээд, өдөрлөгийн үеэр эмч нараас зөвлөгөө авахаар ирснээ дуулгаж байв. Тухайлбал, “Даралт ихсэх өвчин нь сүүлийн үед залуужиж, 30-аас дээш насныханд цус харвах эрсдэл үүсч байна. Тиймээс банкинд дугаарлах хооронд энэ талаарх зөвлөгөөг авч, даралтаа хэмжүүлэх нь цаг завгүй бидэнд их чухал санагдсан. Би гурван ч удаа даралтаа үзүүлж зөвлөгөө авсан” гэдгийг БЗД-ийн иргэн онцолж байв.  “Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жил”-ийн тайлант өдөрлөгийн үеэр зүрх судасны өвчин, даралт ихсэх өвчнийг олон нийтэд сурталчлан таниулахад идэвх санаачлага гарган ажилласан зарим баг хамт олон, хувь хүмүүсийг эмнэлгийн захиргаанаас  бат­ламж, дурсгалын зүй­лээр шагнаж урамшуулсан юм.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин