Б.ТУУЛ

 Дэлхий даяар хэрэглэгддэгИбупрофен”, “Нурофенэмийг эрэгтэйчүүдийн үргүйдэлд хүргэдэг гэсэн мэдээлэл цахим орчинд тархсантай холбогдуулан ЭМЯ болон Хүний эмийн зөвлөлөөс албан ёсны тайлбар хийжээ. Уг тайлбарт дээрх хоёр эм нь үргүйдэлд хүргэдэг гэдэг нь шинжлэх ухаанаар батлагдаагүй зүйл гэсэн байна.

ЭМЯ-ны Эм зүй, эм судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн дарга, Эм зүйн ухааны доктор, профессор Д.Энхжаргалын өгсөн тайлбарт, “Ибупрофенэм нь үргүйдэлд хүргэсэн гэдэг судалгаа олдоогүй бөгөөд нотолгоонд суурилсан мэдээллийг олон нийтэд хүргэхийг зөвлөсөн байна. Сошиалд тархсан мэдээллийн хувьд Копенгагений их сургууль, Францын үндэсний эрүүл мэндийн  шинжлэх ухааны судалгааны институци (Inserm)-ийн нь сүүлийн үед залуу эрэгтэйчүүдийн үр тогтоох чадвар буурсантай холбоотой шалтгаан тодруулах олон судалгаа хийж байгаагийн бас нэгэн судалгааны үр дүнгийн талаарх таамаг төдий мэдээлэл бөгөөд энэ судалгаа нь 18-35 насны 31 эрүүл эрэгтэй хүндНикомедбрэндийнИбуметинэмийг 600 мг-аар өдөрт хоёр  удаа  зургаан долоо хоногийн туршид хэрэглүүлэхэд чөлөөт тестостеронийг бууруулж байсан нь бэлгийн үйл ажиллагааны алдагдалд хүргэх түвшинд хүрээгүй ч цаашид анхаарах хэрэгтэй гэсэн үр дүн бүхий жижиг хэмжээний судалгаа байсан байна. Түүнчлэн OTC буюу жоргүй олгогддог ибупрофен эмийн хувьд эмчилгээний үргэлжлэх хугацаа нь харьцангуй урт, өндөр тунгаар хэрэглүүлсэн байжээ.

Тус эрэгтэйчүүдийн үргүйдлийн шалтгаан тодруулах судалгаандНурофеногт хэрэглээгүй бөгөөдНикомедбрэндийн өндөр тун бүхийИбуметин” 600мг эмийг хэрэглэсэн байтал сошиалд уг мэдээлэл тархахдааНурофенгэсэн нэр оруулсан нь уг брэндийн нэр хүндэд халдсан хэрэг гэж үйлдвэрлэгч компани болох Реккит Бэнкайзерийн зүгээс албан бичиг манай улсын ЭМЯ-нд ирсэн байна.     Английн хөрөнгийн зах зээл дээр эхнийТОП-20”-д ордог Рекитт Бэнкайзер үйлдвэрийн оргинал ибупрофен болох нурофен эм нь Монгол Улсын эмийн зах зээл дээр бүртгэгдээд 10-аад жил болсон бөгөөд Английн болон дэлхийн бусад хөгжилтэй орнуудад борлуулалт өндөртэй, чанар, үр дүн сайтай судалгаа маш сайн хийгдсэн бүтээгдэхүүн хэмээн мэдээлж байна.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин