Ц.БАЯР

 НЭГИЙН ЦААНА НЭЛЭЭН ХЭДЭН ГЭМТ ХЭРЭГ НУУГДДАГ

Дэлхийн хэмжээнд байгаль орчны гэмт хэрэг цаасан дээр бүртгэгдэж, шүүхээр шийдвэрлэгдсэн нь амьдрал дээр үйлдэгдсэнээсээ  цөөхөн байдгийг судлаачид тэмдэглэсээр иржээ. АНУ, Европт бүртгэгдсэн байгаль орчны нэг хэргийн цаана 3-10 гэмт хэрэг нуугдмал байдгийг  судалгаанаас харж болно. Бодитой тогтоохгүй бол энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх ажиллагаа амжилтад хүрдэггүй. Тэгвэл Монгол Улсад ч мөн адил байгаль орчны гэмт хэргийг захиргааны зөрчил болгон нуун дарагдуулж, бодит хариуцлагаас зугтаж байгааг иргэний нийгмийн бай­гуул­лагынхан хол­бог­дох газруудад нь ан­хааруулж байна. Судал­гаагХөвсгөл далайн эзэд хөдөлгөөнТББ, “Шинэ суурьшил, эрүүл аюулгүй орчин”, “Мөнх ногоон хас”, “Байгаль орчны сэтгүүлчдийн сүлжээхамтран хийжээ. Тэд Заамар сум дахь сум дундын цагдаагийн хэлтэс, ХУД-ийн XIII хорооны цагдаагийн хэсэг  байгаль орчны журмын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх үүргээ хэр зэрэг биелүүлж байгаад мониторинг хийсэн нь энэ юм. Заамар суманд уул уурхайн компаниуд алт, Туул тосгонд хайрга, дайрга олборлодог. Эдгээр нутгийн ой, усан сангийн хамгаалалтын бүсэд олборлолт явуулах, хулгайгаар мод бэлтгэж тээвэрлэх, хулгайн ан хийх, ус, хөрс, агаар зэрэг хүрээлэн буй орчныг бохирдуулах зэрэг байгаль орчны   гэмт хэрэг, зөрчил олон жилийн турш  хавтгайрч ужгирсан баримтыг илрүүлсэн байна. Улсын хэмжээнд 2017 онд хүлээн авсан байгаль хамгаалах журмын эсрэг гомдлын тоо харьцангуй бага. Харин нийт хүлээн авсан гомдлын 0.2 хувийг эзэлж байгаа юмЭнэ тоо 2012 оноос буурсаар 410 байсан бол 2014 онд 287, 2016 онд 165, 2017 оны эхнийн таван сарын байдлаар 78 болсон байна. Гэтэл хэрэгсэхгүй болгосон байгаль орчны гэмт хэргийн тоо 2014-2016 онд эсрэгээрээ өссөн аж.  2016 онд бусад онтой харьцуулахад хамгийн олон хэргийг  хэрэгсэхгүй болгосон нь анхаарал татаж байгаа юм. Үүнээс 2016 онд Хан-Уул дүүрэгт бүртгэгдсэн хоёр хэргийн нэгийг, Заамар суманд  бүрт­­гэгд­­сэн таван хэргийн нэгийг хэрэгсэхгүй болгожээ.

 ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГА ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛИЙГ БҮРТГЭЖ, ШИЙДВЭРЛЭХГҮЙ БАЙНА 

Заамар сум,Туул тос­гоны иргэд байгаль орчны гэмт хэрэг, зөрчлийн талаар өнгөрсөн зун 32 гомдол гаргахад түүнийг бүртгэхгүй, гомдлын мөрөөр шуурхай арга хэмжээ авахгүй, хэрхэн шийд­вэрлэсэн тухай хариу мэдэгдээгүй байжээ. Иргэд гомдол, мэдээлэл өгөхөөр очиход хэсэг, хэлтсийн цагдаа, хэсгийн байцаагч нарСонгуулийн хамгаалалтад явж байна”, “Наадмын хамгаалалтад гарсан”, “Ээлжийн амралттайгэдгээр шалтаглан ажлын байрандаа ховорхон үзэгдсэн гэж тэд хариулсан тухайШинэ суурьшил, эрүүл аюулгүй орчинТББ-ынхан ярьж байв. Мөн хорооны зохион байгуулагчаар дамжуулаад өгөх гэхэд хүнээр дамжуулахгүй биеэрээ ирж, өөрийн гараар өг гэх зэргээр чирэгдүүлдэг. Эргүүлийн цагдаа нь хэсгийн байцаагчид өг, хорооны хэсгийн  байцаагч ньцагдаагийн II хэлтэст аваачиж өг, цагдаа нар ньмэргэжлийн хяналтын газарт гомдлоо гарга”, “замын цагдаад ханд”, “байгаль орчны байцаагчид мэдэгдгэх зэргээр өөрөөсөө зайлуулж, бусад руу түлхдэг. “Дээрээсээ карьер, алтны уурхайнуудыг ажиллуул гээд байхад бид нар юу ч хийгээд нэмэргүй. Улаанбаатарт барилгажилт явагдаж байна, улс орон алтны олборлолтыг дэмжиж байхад та нар гомдол гаргаад хаа хүрэх вэ дээгэж даапаалан бүртгэж авахаас татгалздаг байсан хэмээн судалгаанд хамрагдсан хүмүүс хариулсныгХөвсгөл далайн эзэдхөдөлгөөний тэргүүн Б.Баярмаа хэлэв.  “Монросцветметкомпанийн драг Туул голын урсгалыг хаасан гомдлыг Заамар сум дахь Сум дундын цагдаагийн хэлтэс хүлээж авахгүй байсан тул МХЕГ, Туул голын сав газрын захиргаа, Заамар сумын Засаг дарга, Хайлааст багийн Засаг дарга, Заамар сумын байгаль орчны улсын бай­цаагч нарт гомдол хүсэлт гаргажээХарин Туул голын  сав газрын захиргаа 2017 оны наймдугаар сарын 9-ны өдөрМонросцветмет”-ийн үйл ажиллагаанд шал­галт хийгээд тус компани Усны тухай хуулийн 10.1.8, 28.4, 28.6, 29.1 дэх заал­туудыг зөрчсөнийг тогтоожээ.

 ИРГЭД ГОМДОЛ ГАРГАХЫГ ХҮСДЭГГҮЙ

 Заамар сум, Туул тосгоны иргэд байгаль орчны гэмт хэрэг, зөрчил гарсан тохиолдолд цагдаагийн байгууллагад хандах хүсэл сонирхолгүй байна. 11 иргэнд энэ талаар санал тавихад найм нь татгалзжээ. ТэдАдгийн зарга арав хоног гэдэг шиг цагдаагийн үүд сахиж ажлаа алдахаас өөр ашиг тусгүйгэсэн үл итгэх хандлагатай болсон бөгөөд идэвхтэй нэг нь утсаар мэдээлэл өгөхөөс хэтэрдэггүй. Түүнчлэн гомдол мэдээлэл гаргасан мэдээлэгчийг нууцлахгүй, хамгаалахгүй байгаагаас иргэд мэдээлэл өгөхийг хүсдэггүйЭнэ нь байгаль орчны журмын эсрэг гэмт хэргийг нуун дарагдуулах нөхцлийг бүрдүүлж байна. Иймд байгаль орчны эсрэг гэмт хэргийг илрүүлэхэд иргэдийг урамшуулах, эх сур­валжийг  хамгаалах хууль хэрэгтэйг тэд онцоллоо.

6789

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин