Бодонгууд Ц.МӨНХДОРЖ Ахмад настан

 Хүн итгэл үнэмшлийнхээ төлөө ял сонсч, шоронгийн хаалга татдаг хуучин нийгэм ард хоцорч ардчилал, эрх чөлөөг дээдэлсэн хүмүүнлэг ардчилсан иргэний нийгмийг цогцлоон байгуулж буй өнөө үед МАН, төрийг үүсгэн байгуулагч, Монголын ардын армийг үндэслэгч их жанжин Дамдины Сүхбаатарын гарал үүслийг бодлогоор нууцалж ирсэн гэдэг нь тодорхой болоод байна. 1921-1990 он хүртэлх хугацаанд ийнхүү үнэнийг далдлан нууж үзэл сурталдаа тохируулан өөрчилж гуйвуулдаг байсны сонгодог жишээ нь жанжин Д.Сүхбаатарын гарал үүслийг нууцалж, ядуу хоосон ард гаралтай халх ястан болгож хувиргасан нь өнөө ч засагдаагүй хэвээр байна.

Д.Сүхбаатарын бага, идэр насандаа авахуулсан гэрэл зураг, хүмүүсийн дурсамж яриа огт байдаггүй нь түүний бага, идэр нас ОХУ-ын нутагт өнгөрсөнтэй шууд холбоотой юм. Жанжин Д.Сүхбаатарын бага, идэр насны найз нөхөд Монгол Улсад байхгүй. Түүхч доктор О.Пүрэв агсан, хүүхдийн зохиолч Чой.Лувсанжав нар нь Сүх жанжны бага ба идэр насны амьдралыг, хувийн амьдралтай нь холбоотой зарим түүхийг зохиочихсоныг ард түмний дунд одоо ч ярьсан хэвээр байгаа. Аман түүх, бичгийн эх сурвалжууд нотолсоор байна. Д.Сүхбаатарын намтрыг нууцалснаас хойш 95 он улиран оджээ.

Сүх жанжны нууц амраггэх нийтийг цочроон шуугиулсан сүржин гарчигтай өгүүлэлСэтгүүлчсэтгүүлийн 1990 оны IV дугаарт нийтлэгдэж, нийтэд тэсрэлт мэт мэдээг түгээсэн. Ердийн атлаа ер бусын шуугиан дэгдээсэн сайхи өгүүллэгийг их жанжны үр сад, ач гуч зээ нар хийгээд энгийн олон уншигч эгдүүцэн сэтгүүлийн зөвлөлийг эсэргүүцлээр дарах болсон гэдэг. Тэр өгүүллэгийг МЗЭ-ийн шагналт зохиолч Бат-Очирын Туяа бичжээ. 2014 онд гурав дахь удаагаа хэвлэгдсэнНууцлаагүй нууцномонд тус өгүүллэг оржээ.

Д.Сүхбаатарыг Богд хаан дуудаж, чиний урьж авчирсан улаан цэрэг миний албат ардыг зохион байгуулалттайгаар олон газар тонон дээрэмдэж, эмсийг хүчирхийлж байна. Одоо гамин, цагаантны аль нь ч байхгүй болсон учир улаан цэргийг нутагт нь буцаа гэсэн шаардлагыг тавьжээ. Д.Сүхбаатар нь Орос улсын V улаан армийн 35 дугаар аялан байлдах ангийн удирдлагад цэргээ монгол нутгаас хурдан гаргахыг тулгасан ажээ. Сталин энэ асуудлаар шуурхай хуралдаан хийж, Д.Сүхбаатарын саналыг хэрхэвч зөвшөөрч болохгүй гэсэн хариуг цахилгаанаар илгээсэн нь одоо ч архивт байдаг. Энэ үед 1922 оны арванхоёрдугаар сарын 14-ний өдөр Ардын засгийн газар хуралдаж, Д.Сүхбаатарыг цэргийн яамны сайдаас нь огцруулж, дэд сайд Хатанбаатар Магсаржавыг оронд нь томилжээ.Д.Сүхбаатар нь Бүх цэргийн жанжны албан тушаалдаа хэвээр үлджээ.

Л.Д.Троцкийн шууд даалгавраар хорны мэргэжилтэн оросын жүүд алуурчин Яков Блюмкин дурдатгалдаа бичсэнээр Д.Сүхбаатарын бие хамгаалагч 10 цэргийн нэгМухар толгойДовчин гэдэг хүнийг хөлслөн авч Д.Сүхбаатарын уух цайнд бага зэргийн хор хийлгэжээ. Э.Ринчино нь Д.Сүхбаатарыг хорлох үйл ажиллагаанд оролцоогүй бөгөөд жүүд алуурчин Яков Блюмкины үйл ажиллагааг хожим мэджээ. Үүнээс нэг хоногийн дараа Д.Сүхбаатар халуурч эхэлсэн бөгөөд тав хоногийн дараа журмын нөхөд С.Данзан, Х.Чойбалсан, Д.Догсом, Д.Лосол, М.Дугаржав, Б.Цэрэндорж, А.Данзан, Э.Ринчино нарыг дуудан уулзаж захиасаа өгөөдЭ.Ринчино чи монгол хүн гэдгээ битгий мартаарай. Намайг үхсэний дараа Богд хаанаар ном уншуулаарайгээд нэг цагийн дараа ухаан алдаж, дахин нэг цаг өнгөрөхөд 1923 оны хоёрдугаар сарын 20-ны өдөр таалал болжээ.

Жанжин Д.Сүхбаатар насан эцэслэхийнхээ өмнөхөнЭрхэм нөхөд та бүхэн одоогийн явуулж буй намын бодлого ба засгийн хэрэг явдлыг уг зорилгод нийцүүлж, ард түмний эрх чөлөөг мандуулж, аливаа дотоод, гадаад эзэрхэг харгисуудын гар савраас ангижруулан ард түмнийг асран хамгаалах гэгээн замыг удирдан жолоодохыг эрхэмлэ! Миний бие алтан амийг алдавч, ариун санаат нөхөд минь залгамжилж элдэвт хичээн зүтгэж, ардын төрийг мандуулгэж гэрээсэлжээ.

Д.Сүхбаатарын шарилд 1923 оны дөрөвдүгээр сарын 18-ны өдөр Зөвлөлт Орос улсын Чита хотын Төв эмнэлэгт хими бактерологийн шинжилгээ хийгээд шарилыг буцаагаагүй байна. Шарилын хайрцагт нэг м 60 см өндөртэй намхан хүний яс байсныг хожим нь мэдсэн байдаг. Д.Сүхбаатар гэнэт нас барсан нь тухайн үеийн монголчуудад учирсан маш том гарз хохирол байлаа. Учир иймд Э.Ринчино санаачилж Бүх цэргийн зөвлөлийн даргын хувьд 1923 оны гуравдугаар сарын 13-ны өдөр Засгийн газарт Д.Сүхбаатарын дурсгалыг мөнхжүүлэх тухай 38 тоот албан бичиг илгээсэн байна. Д.Сүхбаатарын дурсгалыг мөнхжүүлэх үйлсэд Э.Ринчино 1937 онд баривчлагдаж, панмонголын тагнуул гэсэн хилс хэргээр 1938 онд цаазлагдсанаас хойш Х.Чойбалсан онц зүтгэл гарган зүтгэснийг түүхэн баримтууд гэрчилдэг.

Улсын архиваас 1923 оны хүн ам, мал, хөрөнгийн улсын тооллогоор Д.Сүхбаатар өөрийн гараар омогоо Хайсу гэж бичсэнийг нь түүхч доктор О.Пүрэв агсан олж, Өвөрмонголоос нүүж Ёст бэйсийн хошуугаар дамжин 1890 онд Өргөө хотод ирсэн үзэмчин монгол хүн бололтой гэсэн таамаг дэвшүүлсэн нь Зиндаа сонинд 2007 онд нийтлэгдэж улмаар интернэтэд тавигджээ.

Д.Сүхбаатар нь 1893 оны хоёрдугаар сарын 2-ны өдөр ОХУ-ын Чита мужийн Бооржийн районы Тарь нуураас хойш орших Гүн Жалгатай хэмээх газар цагаан дээлт жаахан Дамдин хэмээх Хайсу омогтой хамниган буриад айлын хоёр дахь хүү болж хорвоод мэндэлжээ. Д.Сүхбаатар нь багаасаа сэргэлэн цовоо, оюун билэг төгөлдөр хүүхэд байсан учир Бооржийн районы Хада Булагай бага сургууль дүүргээд Чита хотын орос гимназид суралцаж 1911 онд төгссөн байна. Энэ тухай 1979 онд нас барсан хамниган Бат гэдэг нэртэй хөрш өвгөн жаахан Дамдин хүүгээ хазаар мориор сургуульд нь хүргэдэг байсан тухай хуучилдаг байсныг буриад зохиолч Мягмарын ДөшМонголын зуун суутанномондоо бичжээ.

Д.Сүхбаатар нь 1911-1913 онд Омскийн кадетад (цэргийн дарга нарыг бэлтгэдэг сургууль) гурван жил суралцаж 1913 оны эхээр сургуулиа дүүргэжээ. Богд хаант Монгол Улсын Ерөнхий сайд сайн ноён хан Намнансүрэнгийн Хаант Орос улсаас Нийслэл хүрээнд суугаа бүрэн эрхэт төлөөлөгч И.Я.Коростовичтэй 1912 оны арванхоёрдугаар сард хийсэн гэрээний дагуу 1913 оны хоёрдугаар сард Монгол Улсын Хужирбулан дахь монгол цэргийг сургахаар Оросын цагаан хааны армийн 42 их, бага дарга нарын хамт Д.Сүхбаатар ирж, пулемёт бууны тасгийн бага даргаар шууд томилогдсон байна. Энэ тухай ЗХУ-ын цэргийн академийг 1980-аад оны эхээр төгссөн армийн хурандаа Ш.П нэрээ нууцлан бичиж интернэтэд тавьжээ.

Д.Сүхбаатар нь 1913-1919 онд Олноо өргөгдсөн болон Автономит Монгол Улсын цэрэгт бүтэн долоон жил алба хаах хугацаандаа таван замын байлдаанд оролцож, түүний цэрэг удирдах гоц авьяас нь тодорч, ертөнцийг үзэх үзэл бодол болон үндэсний ардчилсан эх оронч үзэл санаа нь бүрэлдэн тогтжээ.

Хятадын Аньфү бүлгийн цэргийн генерал Сюй Шү Жан 40 их буу, 100 хүнд пулемётаар зэвсэглэсэн 15 мянган цэрэгтэй Нийслэл хүрээнд 1919 онд ирж Монгол Улсын автономит эрхийг цуцлахыг Богд хааныг цэргийн хүчээр айлган сүрдүүлэх замаар зөвшөөрүүлэв. Ийнхүү Монгол Улс тусгаар тогтнолоо алджээ. Монгол орны гадаад, дотоод байдал туйлын хурцдаж, Нийслэл хүрээнд нууц бүлгэм, намууд үүсэв. Энэ бүлгүүдийг нэгтгэж, Ардын нам байгуулах, Зөвлөлт Орос улстай холбоо тогтоож тусламж авах нь Монголын хувьсгалчдын өмнө тулгамдсан эн тэргүүний зорилт боллоо. Унаган орос хэл, бичигтэй Д.Сүхбаатар нь Нийслэл хүрээнд буй 400 гаруй оросын хувьсгалчтай ойртон нөхөрлөж, Оросын Большевик нам, Коминтернтэй холбоо тогтоох, тусламж авахад шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн байна.

Д.Сүхбаатар нь хувьсгалын үйл хэргийг удирдан явуулж байсан богинохон хугацаандаа хувьсгалын удирдагчийн хэмжээнд хүрснийг түүний нас барснаас хойшх хугацаа харууллаа.

1925 онд түүний анхны намтар хэвлэгдэхэд Монголын Бүх цэргийн зөвлөлийн дарга Элбэгдорж Ринчиногийн саналаар Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын харъяат, хоосон ядуу ард хайс овогтой халх ястан Төгөө овогтой Дамдингийн хүү болгон уг гарвалыг нь нууцалсан байна. Энэ тухайЗууны мэдээсонины 2017 оны гуравдугаар сарын 15-20 өдрийн дугаарт миний бичсэн нийтлэл гарсан боловч Сүхбаатар судлаач нараас хэн ч сонирхсонгүй. Учир иймд миний бие нь бэсрэг ном бичиж эхэлсэн билээ.

Хайс овогтой Төгөөгийн Дамдин нь 1890 онд Ёст бэйсийн хошуунаас Нийслэлд ирж 1920 онд нас барсан халх ястан юм. 250 жилийг хамарч таван үеэр нь судалсан түүхч С.Лувсанноров гуайн судалгаа нь Т.Дамдинг монгол нутагт эртнээс нутаглаж ирснийг баталдаг. Энэ хүнд Сүхбаатар нэртэй хүүхэд байгаагүй. Д.Сүхбаатарын төрсөн ээж нь Цагаангууд омогтой буриад Лувсангийн Ханд гэж байжээ. Миний энэ нийтлэлийг уншаад Төгөөгийн Дамдингийн эгч Тамжавын хүү зохиолч Шаравын Банзрагч, түүний хүү зохиолч Энхбат нар үнэнийг ойлгох биз ээ. Хон хэрээд омогтой халх ястан энэ хүмүүс Хайсу омогтой хамниган буриад Д.Сүхбаатартай хамаатан болох учиргүй юм. Хэрэйд омгийн Ээлтийн Ханджавын охин Янжины хүү Улаанбаатар хотод суугаа 80 настай Цогтын Хүрэлсүх, Чойбалсан хотод суугаа 75 настай Паньдийн Аюурсүрэн нар нь жанжин Д.Сүхбаатарын төрөл садан гэж өөрсдийгөө үзэж байгаа нь тэдний буруу биш юм.

Шинэ Монгол Улсын түүхэнд түүхэн үнэнийг гажуудуулсан нь хэн бүхэн илэрхий болсон нэгэн нугалаа завхралыг таныг засах байх гэж найдаж үүнийг тэрлэж буйг минь хүлээн авна уу. “Монгол Оросын хил дэх Дээд Шивээнд 1921 оны гуравдугаар сарын 1-3-ны өдрүүдэд хувьсгалт байгууллагаас Зөвлөлт Орос улсад очиж ирсэн төлөөлөгчид зарим аймаг хошууд, ардын журамт цэргийг төлөөлсөн хүмүүсийн зөвлөгөөн болжээ. Тус зөвлөгөөнд эхний өдөр 17 хүн, хоёр дахь өдөр 19 хүн, гурав дахь өдөр нь 26 хүн оролцжээ. МАН-ыг жинхэнэ ёсоор байгуулсан тус зөвлөлгөөнийг 1924 онд хуралдсан намын III их хурлаар намын анхдугаар их хурал гэж нэрлэхээр тогтжээ. (МАХН-ын товч түүх, УБ 1970 он, 32-р тал)”

Оросын большевик намын Сибирийн товчооны дэргэдэх Дорно дахины секторын харъяанд байгуулагдсан Монгол түвдийн тасгаас зохион байгуулж, Тройцкосавскт (Оросын одоогийн хилийн боомт Хиагтад)1921 оны гуравдугаар сарын 1-3-ны өдрүүдэд зөвлөгөөн хийжээ. Зөвлөгөөнд Коминтерний төлөөлөл болон Оросын большевик намын Сибирын товчооны төлөөлөл оролцож, баяр хүргэж үг хэлжээ. Уг зөвлөгөөнд ар Монгол Улсаас С.Данзан, Д.Лосол, Д.Чагдаржав Монгол Улсын иргэн болсон эрдэмтэн Цэвээн Жамсрано эхнэр Бадамжавын хамт оролцжээ. Бусад нь ОХУ-ын иргэн большевик намын гишүүн буриад мөн оросууд байжээ. Энэхүү зөвлөлгөөн нь Зөвлөлт Орос улсаас зэр зэвсгийн тусламж авах, Оросын улаан цэрэг Монголд нэвтрэх ажлыг олон улсад хууль ёсны болгон харагдуулах гол зорилгын цаана МАН-ын үндсэн зорилго, тактикийг марксист үзэл сурталд тохируулж өөрчлөхөд чиглэсэн юм. Уг зөвлөгөөнийг Д.Сүхбаатар удирдсан нь оросоос зэр зэвсгийн тусламж авах замыг нээж өгөөд зогсохгүй түүнийг МАН, төрийг үндэслэн байгуулагчийн хэмжээнд хүртэл өргөмжлөх үндэс суурийг нь тавьсан байна. Гэтэл үүнээс наймхан сарын өмнө 1920 оны зургадугаар сарын 25-ны өдөр С.Данзангийн гэрт Хүрээний ба Консулын дэнжийн хоёр нууц бүлэг нэгдэх хуралд 47 хүн оролцож, МАН-ыг байгуулжнамын хүмүүсийн дагаж явах тангарагийн бичигнэртэй намын анхны мөрийн хөтөлбөрийг боловсруулж, хэлэлцүүлж, батлуулсан байна. Энэ хуралд Хатанбаатар Магсаржав, Дилав хутагт Жамсранжав мэтийн жинхэнэ эх орончид оролцсон байна. МАН-ын намын даргаар С.Данзанг сонгож, ЗОУ-аас зэр зэвсгийн тусламж гуйхаар Х.Чойбалсан, С.Данзан, Д.Сүхбаатар, Д.Лосол, Д.Догсом, Д.Бодоо, Д.Чагдаржав нарыг илгээхээр тогтжээ. МАН-ын тамгыг Д.Бодоо зандан модоор сийлжээ. Энэ бүхнээс үзэхэд 1920 оны зургадугаар сарын 25-ны өдөр МАН анх байгуулагдсан нь тодорхой байна. Энэ өдрийг эх орончдын өдөр хэмээн тэмдэглэж байгууштай юм. Түүхэн тэмдэглэлт энэ өдрийн 100 жилийн ой хаяанд ирж байна.

МАН-ын III их хурлын дарга С.Данзан, ЗГ-ын нарийн бичгийн дарга Баваасан нарыг баривчилж, мөрдөн байцаалт, шүүх хурал хийлгүйгээр 1924 оны наймдугаар сарын 30-ны өдрийн үүрээр одоогийн Шар хаданд аваачиж буудан амийг нь бүрэлгэсний дарааIIIих хурлын төлөөлөгчдөөр цаазын тогтоолыг батлах санал оруулахад хөдөөний нэгэн залуухан төлөөлөгч хоёуланг нь алчихаад одоо юу яриад байгаа юм бэ хэмээн дургүйцэхэд уг тогтоол батлагдаагүй байна. Үүний дараа МАН-ын анхны дарга С.Данзангийн эвлэршгүй дайсан, өөрийнх нь нэрлэснээр төрийн хутгуур Э.Ринчиногийн саналаар МАН-ын анх байгуулагдсан өдрийг 1920 оны зургадугаар сарын 25-ны өдөр биш, 1921 оны гуравдугаар сарын 1 болгож баталжээ. Энэ нь буруу болохыг хөдөлшгүй түүхэн баримтууд гэрчилж байна.

Монголын хувьсгалчид 1920 оны есдүгээр сард Дээд-Үд хотноо зөвлөлгөөн хийж, МНРП намыг байгуулсан бололтой. Энэ намд Э.Ринчино, Д.Сүхбаатар нар голлох нөлөөтэй байж, 1921 оны гуравдугаар сарын 1-ний өдөр хоёр дахь зөвлөгөөнөө хийж, Д.Сүхбаатар уг зөвлөгөөнийг удирдсан байж болох юм.

Эцэст нь дүгнэж хэлэхэд, МАН-ыг Солийн Данзан байгуулж удирдсан. Харин ардын төрийг Догсомын Бодоо үүсгэн байгуулж тэргүүлсэн, ардын армийг үндэслэн байгуулж бэхжүүлсэн нь Дамдины Сүхбаатар юм. Энэ хүмүүс 1921 оны ардын хувьсгалын удирдагчид юм. Д.Бодоо, С.Данзан хоёр монгол оронд засаглалын ямар хэлбэр тохирох, цаашдын замналын талаар тэс өөр бодлого баримталж, хоорондоо эв түнжингүй байсныг нь ардын хувьсгалын бас нэг удирдагч Э.Ринчино овжин ашиглаж, С.Данзангийн дэмжлэгээр Д.Бодоог ардын засгийн эсэргүүгээр тодруулж, хилс хэрэг тохон 14 хүний хамтаар 1922 онд цаазалжээ.

Хүн төрөлхтний жам ёсны хөгжлийн зам болох капиталист хөгжлийн замыг С.Данзан сонгож, Э.Ринчинотой үзэл бодол хурц зөрсний улмаас 1924 онд цаазлуулсан. Д.Бодоо, С.Данзан нарыг 1997 онд цагаатгасан байна. Д.Сүхбаатарыг С.Данзангийн баруун гар эсвэл туслах нь байсан гэж зарим түүхч үздэг. Орост гимназ төгссөн, боловсрол мэдлэгтэй, цэргийн эрдэмд суралцсан Д.Сүхбаатар нь монголчууд бидэнд хувь заяагаар олдсон бурханы хишиг гэлтэй. Д.Сүхбаатарыг МАН, төрийг үндэслэгч хэмээн хэт өргөмжилж байгаа нь буруу юм. Д.Сүхбаатарын нэгэн адил Д.Бодоо, С.Данзан нарын хөшөө дурсгалыг босгож, алдар гавьяаг нь мөнхжүүлэх ажлыг Монголын төр хийх цаг болжээ.

Э.Ринчино нь 1921-1925 онд Бүх цэргийн зөвлөлийн даргаар ажиллаж байсан тул Ардын хувьсгалын удирдагчдын нэгд зүй ёсоор тооцогдоно. Учир ньМАН-ын эцсийн зорилт нь эв хамтын ёс бөгөөд нам, капитал хөрөнгөтний хөгжлийн шатыг алгасан энэ зорилтод хүрэх ёстойгэсэн онолын үндэслэлийг анх дэвшүүлсэн юм. Түүний туйлын зорилго нь БНМАУ-ыг ЗСБНХУ-д дагаар оруулах бус монголчуудыг нэгтгэж, “Нармай Монгол Улсбайгуулахад оршиж байв. Тэрээр энэ үйл хэргийнхээ төлөө тэмцэж явсаар эцэслэжээ. Танд ажлын өндөр амжилт хүсье.

Дорнод аймаг. Чойбалсан хот.

Эх сурвалж: " Зууны мэдээ" сонин